Монголын Уран зургийн галерей нь инээдмийн баярын өдөрт зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Ц.Байдыгийн "Хөдөө Бандгай" шог зургийн үзэсгэлэнг гаргах гэж байгаа аж. Ирэх сарын 1-нд буюу инээдмийн баярын өдөр нээгдэх үзэсгэлэнд түүний 40 орчим шог зураг тавигдах гэнэ. Нийгэм, улс төр, ахуй байдлын сэдвийг илүүтэй хөндсөн бүтээлийг олны хүртээл болгох юм байна.

1970-аад оноос уран бүтээлийн гараагаа шог зургийн төрлөөр дагнаж, гадаад, дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол амжилттай оролцож, нэр хүндтэй шагналууд хүртэж байсан зураачийн үзэсгэлэн олны анхаарлыг татах нь мэдээж. Зураг зурахаас гадна "Жаран шог зураг", "Зураачийн инээмсэглэл" зэрэг хэд хэдэн шог зургийн номоо гаргаж байв. Үзэсгэлэн тавдугаар сарын 22-ыг хүртэл олны хүртээл болох ажээ.

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий