Бичлэгийн тоо 5,522
Хасын цас мөнгөн бороо хаялан байх орчлонд
Харьшгүй сэтгэлээр насаараа уяатай
Хань минь чи мөн үү
Харанхуй шөнө гэрэлт өдөр ээлжлэн байх амьдралд
Халамж энэрлээр харамгүй тэтгэх
Хань минь чи мөн үү
Үүрдийн чамтайгаа заяа холбоод
Өргөө гэртээ баясан жаргахсан
Үрийхээ зулайг үнэрлэн цэнгээд
Өвгөдийхөө элгийг дэвтээн суухсан
Халуун хүйтэн харшин байдаг тавиланд
Хайр халамжийг минь дааж явах
Хань минь чи мөн үү
Хатуу зөөлөн нь хослон байдаг орчлонд
Хамаг бүхнийг өршөөн энэрэх
Хань минь чи мөн үү
Үнэнч чинийхээ хайранд умбаад
Үрээ тэврэн жаргаж явахсан
Халуун сэвлэгтэй ачийг нь тэврээд
Хадмыхаа магнайг тэнийлгэж суухсан
Хан тэнгэрийн өлмийд эх газрын элгэнд
Харшлах бэрхийг цалгих жаргалыг хамт туулах
Хань минь чи мөн үү
Хажуу дэргэдээс ч харь газраас ч
Халуун итгэлийн далиар хосгүй ижилсэх
Хань минь чи мөн үү
Үүрдийн чамтайгаа заяа холбоод
Өргөө гэртээ баясан жаргахсан
Үрийхээ зулайг үнэрлэн цэнгээд
Өвгөдийхөө элгийг дэвтээн суухсан
Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа