Ханхар цээжтэй Монгол эрчүүд бүгд минийх

Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа

Уруулаар чинь үнсүүлэх гэж надад ч бас уруул заяасан болохоор

Уужуу сэтгэлээ надаас битгий харамла намайг багтаачих

 

Эрэмгий зоригтой Монгол эрчүүд бүгд минийх

Эргэлзээ байхгүй миний энхрийлэлээр дутаж л яваа

Хан хорвоод хайрлах л гэж төрсөн эрчүүдийг гомдоож

Хайрын “Амур”- бурханыг өмнө гэмтэн болж зогсмооргүй байна… чи минийх

profile

 

          "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...."