Ичингүйрэн үнсүүлсэн уруул ямар амттайг
Эгцэлж ширтсэн харц ямар тачаангүйг
Илч нь төөнөсөн бие ямар зөөлхөнийг
Энгэрт минь эрхэлсэн үдшүүд хичнээн жаргалтайг
би мэднэ
Цээжин дээр чинь сувдан хөлс
Цэн цэнгээр дуслаж байхад
Ханын тавиур дээрх дугуй толь
Халуун ууранд минь цантчихсан байсан
Тэгхэд чи бардам зангаа
Тэвэрт минь эрхлэхдээ аль хэдийн гээчихсэн
Нүцгэн биен дээгүүр уруул минь тэнүүчилж
Шүргэлцэх агшинд янагын дуу эгшиглэсэн
Надад жаргал амтлуулсан
Наймдугаар сарын учрал минь халуухан
Нууцхан хайрласан сэтгэлийн
Нулимс нь харин амттай . . .

                      
                                                                        Сайхан
profile

 

          "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...."