Оруулса:батака
Нүцгэн талд ганц улиас ганхана
Нүгэл хилэнцийн орчлонг уярааж ганхана
Эртний дурсамж сэргэтэл ганхана
Энгэрийн хайтанг уйлтал ганхана
Хөдөө талын омголон хонгор салхи
Навчисыг нь илбэн ханьсаж исгэрнэ
Хур борооны мөнгөлөг цагаан дуслууд
Биеийг нь тэвэрч зөөлөн асгарна
Асгартал мэлмэрэх талын хөх аялгуу
Амь дүйсэн орчлонгийн гашуун ганц заяа
Талын ганц улиас шөнөжин уйлж хононо
Уулын бяцхан цагаан горхи
Түүний зүг тэмүүлж урсана
Уйт автсан хөх уулс
Талын зүг харуулдана
Тогорууд ганганах нуурын үзэсгэлэнг гундаахгүйн тул
Талдаа амьтай шувуухайн шарх сэдрээхгүйн тулд
Талын ганц улиас өдөржин дуулж өнжинө
Жаргалын цагаан далай
Дуулах дууных нь аясаар долгилж
Талын түмэн үзэсгэлэн
Түүний эгшигээр сэргэнэ
Үйлт орчлонгийн золиос болсон
Энэ улиас үгүй бол
Өнгөт цагаан талын үзэмж
Гэгээн өнгөөр дутна аа.

2004.09.07"



profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...