Уул шиг нөмөр нөөлөгтэй атлаа, дуу шиг уяхан сэтгэлтэй, хайр халамжаа сэтгэл дотроо л тээж явдаг ханийн сайхан түшиг эрчүүдээ хайрла.
 Өөрт тань "мундаг хүн"  харагдах гэж хичээвч, үнэндээ танаас хайр халамж битүүхэндээ горьдож л яваа, амьдралаа авч явах гэж өнөөдөр балчирдан будилавч, алсдаа уул шиг түшиг болох залуусаа хайрла.
 Өсөхөд тань байнга үнсэж үлгэж байгаагүй ч, өөрийн тань хувь тавилан ирээдүйг өр зүрхэндээ тээж, үүний төлөө чадах бүхнээ хийсэн, өтөлж бууралраж яваа ааваа хайрла.
 Хүнд хэцүү цагт бие биедээ түшиг болж, андын сайхан сэтгэлээр бие биеэ ачилж, айл гэрийн амьдрал, улс орныхоо хувь заяаны төлөө "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг"  явдаг эрчүүд ээ! бие биеэ хайрла
profile



Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
                                  Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
                                  Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан