С.Баттөр "Өөртөө бичсэн шүлэг"

Хүү минь чи 25 нас хүрлээ
Гар чинь ганзаганд
Хөл чинь дөрөөнд хүрээд
Даруй долоон жил өнгөрчээ.

Юу хийж бүтээв,
Юу амжуулав?


Хаана явна,
Хэнтэй явна?

Хүсэл мөрөөдөл чинь юу вэ,
Хэтийн зорилго чинь хаана вэ?

Нэг л заяах амьдралыг
Нэр төртэй авч явна уу,
Нэргүй хоосон авч явна уу?

Махаа тасартал зүтгэж явна уу,
Махаа илжиртэл хэвтэж сууна уу?

Хаагуур хаагуур явав?
Хэн хэнтэй уулзав?

Хичнээн удаа бүдрэв,
Хэлээч ахдаа тоог нь.
Тоолшгүй олон байна уу,
Тоотой хэдхэн байна уу?
Эргэцүүлж нэг бодоорой,
Эргээд ахдаа хэлээрэй.

Амьдарсан шиг амьдарч,
Хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлө, дүү минь.

Нэг л наслах амьдрал чннь,
Нэр төр чинь шүү, дүү минь.

Хэзээ ч бүү бууж өгөөрэй,
Хоёр гараа бүү хумхиарай.

Мятрахгүй зүтгэсэн цагт,
Мянган уулыг ч нүүлгэдэг юм.

Өөртөө итгэсэн хүн,
Өрөөл бусдыг ч дагуулдаг юм.

Өнгөтэй сайхан амьдар,
Өөр бусдад ч түгээ.

Дүү минь чамд итгэж байна,
Дүүрэн уулзахын ерөөл тавья.
Эргээд нэг харна шүү,
Бүхий л чадлаараа УРАГШАА!