Хэнэг ч үгүй сайн гэж хэлчихээд
Хэрэгтэй ч юмуу, хэрэггүй ч юмуу
Хайрын үгстэй захиа өгчихөөд

Хэн хүний хуурамч үгэнд итгээд
Гэмгүй мэт нүүрээ буруулсан
Гэнэт сэтгэлээ ойлгосон мэт...

Гэвч чи өөрөөсөө бусдыг бодож үзэвүү
Гэнэн охины сэтгэлрүү өнгийж нэг харавуу

Анхны сэтгэл хөдлөл
Уяран догдолж чичэрч буй бие минь
Өөр өөрийгөө зүсэж алах мэт
Өрөвчхөн гэнэн анхны минь сэтгэлийг
Өрөвдөх чинээч үгүй эвдэж хаяснаа
Чи одоо ч мэдээгүй гэжүү

Гэвч чиний хийсэн бүхэн худал байж
Гэндэн итгэж явсан миний зүрх шархалсан байж

Хэрэв үнэн үгээ өчсөн бөгөөд
Хэн хүний охиныг ойлгодог байсан агаад
Амьдрал мэдэхгүй хэн нэгний зүрх
Анхны удаа буюу сүүлийн удаа
Ингэж хүнд шархлахгүй байсан биз

Хэдий чиний хийж буй үйлдэл,
Хэлж буй үг худал байсан ч
Насан туршид маань чиний орон зай
Миний зүрхэнд дэндүү том сорив болон үлдэж
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...