Ивээлт алтан наран
Эхэлж бүсгүй чам дээр л тусдаг
Нар дагуулсан гоо үзэсгэлэн чинь
Намрын биш хаврын цэцэг шиг байдаг
Надтай адил дурласан олон эрсийн сэтгэл
Намрын буцаж яваа цаг шиг гундуу байдаг
Надруу ирж яваа бараа чинь
Нар мандах шиг сайхан байдаг
Бүсгүй чамд хайртай гэдгээ
Бүрэг зандаа хадгалж явдаг
Бүтэн бие минь энд байдаг ч
Бүлээн сэтгэл минь чамд явдаг
Чиний тухай бодол
Сэтгэлийн минь чөлөөнд саатахдаа
Итгэлийн гэгээг надад үлдээдэг
Бүсгүй минь чи
Чамд дурласан миний миний сэтгэлд
Чанга бүү хандаарай

Цаашаа гэж бүү түлхээрэй
Гэгээнээс гэгээн дурлалын
Гэм хоргүй цагаан сэтгэл юм шүү
Үндэс амьтай хайрын минь
Үргэлж чиний төлөө цохилдог зүрх юм шүү
Үзүүр холын мөрөөдөлдөө
Чамайгаа мөрөөдөж шаналдаг
Үгийн үзүүрээсээ хайрын үгээ хэлнэ гэж
Өөртөө шивнэж явдаг
Хайртай гэж үг минь
Зүрхэн цохилттой лугшдаг
Хайрлах хүсэл минь
Сэтгэлийн минь өнгөнд дэвэрч явдаг
Хамтдаа энэ хоёр минь
Чиний төлөө гэсэн миний л хайр байдаг
Олны хөлөөс чамайгаа хайж явдаг
Олж харвал зүрхэнд минь нар тусдаг
Үзэсгэлэн гоо чинь чамд зохидог шиг
Үгийн сайхан чамд зохино гэж
Хэлнэ гэж хадгалж явдаг
Хэрвээ миний хайрыг хүлээн авбал гэж
Холын мөрөөдлөөр би зорчдог
Нөмгөн заяаг хэлтгий гэдэг ч
Нүцгэн шөнийг хайр дулаацуулдаг гэдэг
Бурхан чамаас сэтгэлээ тат гэсэн ч би чадахгүй
Буян амалж нүглээр айлгасан ч би үгүй л гэнэ
Үнэн гэвэл би чамд дурласан
Үнэндээ би чамгүйгээр амьдарч чадахаа болисон
Дурлалын түүх олон байдаг ч
Дундаасаа буцсан нь дийлэнх нь байдаг гэдэг
Гэхдээ миний дурлал
Гэгээн алсад үргэлжлэнэ гэж би хардаг
Хиймэл биш үнэнч хайраар
Бүсгүй чамайг хайрлана гэж би амалдаг
Хэн нэгэнд өгөөгүй хайрыг чинь
Өөрийн болгоно гэж хүсдэг
Хэлхээ шүлгэн мөртөөс
Онгод шиг чамайгаа бодолдоо тэрлэдэг

Бичсэн Н.Тайванжаргал

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...