Xайр энэрэлд тань өсөн торнисон би
Xаа холоос таныгаа үгүйлэн санагалзан сууна даа
Санасанаар биш дээ энэ хорвоод
Салгуу холоос таныгаа үгүйлэх юм даа
Амгалан тайван төрх тань нүднээ тодхон
Аргадаж эрхлүүлж өсгөсөн үгс тань сэтгэлд тодхон
Аядуу намуухан дуу тань чихэнд тодхон
Амьдралд юугаарч орлуулахгүй хайр тань чихэнд тодхон
Өтлөх насныхаа буянаас
Үрдээ өвлүүлж өсгөсөн
Өгөөмөр сэтгэлт аавдаа
Өөрөөсөө илүү хайртай би
Нарт хорвоод мөнх байх бишдээ аав минь
Насны тань залууд баярлуулах юмсандаа би
Мөнх тэнгэрийн доор мөнхрөх биш дээ аав минь
Мөрөөдөл хүслийн минь хязгаарыг гүйцэх бишдээ аав минь
Мөнхөд таныгаа үр чинь хайрлаж явнаа Аав минь
profile