Бичлэгийн тоо 5,522
2009.03.13 08:21:41 (*.254.49.142)
1046
.

Сарангуа нөхрөө даган хэдий дургүй байсан ч гэсэн томилогдсон газарт нь явахаар болов. Нөхөр Хаянаа нь энэ жил цэргийн сургууль төгсөөд төрсөн нутаг болох Төв аймагт томилогдсон билээ. Хэдий Сарангуа үлдэж болох байсан ч ид халуун хайрандаа шатаж,бас ч гэж шинээр гал голомтоо саяхан бадраагаад байсан болохоор үлдэж төвдсөнгүй.

Тэр хоёр шинэ газраа ирээд хирэндээ төвхнөх гэж үзэж тарав. Хэдий Хаянаагын ар гэрийнхэн байдаг ч өөрсдийнхөө өдөр хоногыг арайхийн залгуулдаг болохоор тэр хоёр тэднээс харах юм байсангүй. Залуу хос улсаас олгосон нийтийн байранд суухаар болов. Хаянаа очсоныхоо маргаашаас ажил нь эхэлж гэрийн бараа харах нь багасаад ирлээ. Сарангуа энд нэг л дасаж өгөхгүй зовно. Угааасаа хотынх биш ч гэлээ говийнх болохоороо нэг л идээшиж өгөхгүй байв. Гэртээ суусаар залхан юу ч хамаагүй олж хийхээр шийдэн ажил хайж эхлэв. Төдсөн ч үгүй нэг нарийн боов,талхны цехэд нягтлангаар ажиллахаар боллоо.

Ажил ороод даан их удаагүй байтал шинэ хамт олонтойгоо зугаалгаар хөдөө явхаар болжээ. Тэд аймгийн төвөөс холгүй зэлүүд газар олон майхан саваа барин дор нь түлээ цуглуулан бүгд зүтгэсээр хорхогоо ч тавиад авлаа. Шинэ ажилтан,залуу хотын охин хэмээн түүнийг шахах нь элбэг. Сарангуа нэг их уугаад байдаггүй ч ямар ч байсан гурван хундагатайгаа билээ. Тэд найрласаар нилээн ч согтоцгоосон байлаа.

Гадаа сарны тунгалаг гэрэл гэгээ цацруулан тусна. Сарангуа бие засангаа дээшээ харан ямар сайхан саруулхан шөнө вэ. Одоо цүү хаяж тоглоно гээд байгаа тэнхэлтэй хүн байна уу цаана чинь хэмээн асуувал нөгөөх нь хариу өгдөггүй. Гайхан хартал суугаагаараа үүрэглсэн үү,тасарсан уу мэдэгдэхгүй дохиж харагдав. Сарангуа харж инээмсэглэснээ

-Хүүе Доогий сэрээч ээ,явъя гэтэл байдаггүй. Хоёр угзчиссаны дараа Доогий гэнэт

-ЭЭЖЭЭ.... хэмээн толгойтой үс бостол муухай орилоод түүнийг хаяад гүйчихэв. Түүний орилох дуунаар Сарангуа ч цочин давхар орилоод хам хум өмдөө татан араас нь айдас дагуулан гүйлээ...

Үс гэзэг нь сэгсийж,орь дуу тавьсаар ирэх тэр хоёроос бусад нь ч гэсэн багагүй цочин сандралдав. Доогийгийн нүд нь цагаанаараа эргэлдэн....үгүй би өгөхгүй,энэ чинь миний хүүхэд...та яах гээд байгаа юм бээ....хэмээн учир нь үл ойлгогдох юм ярьж гарав. Эдэн дунд манаач хийдэг Бодой гэх хөх өвгөн явж байлаа. Тэрээр учрыг гадарлан Доогийг тайвшируулан тарнидаж гарав. Мөн нэгнийх нь цүнхэнд тайвшируулах эм явсанд түүнээс ч гэсэн өглөө. Доогий ч хэсэг хугацааны дараа эхэр татан байдгаараа уйлж байгаад унтаад өгөв.

Бүгд саяны болсон зүйлийн талаар ам амандаа ярилцана. Бодой өвгөн тамхиа татан чимээгүй сууж байсанаа...овоо гайгүй байсан юмсан эргэж дээ хэмээн амандаа бувтанатал нэг нь сонсчихоод өлгөж аван Бодой гуай та биднээс нэг юм нуугаад байна даа яриад өгөөч хэмээн шалав. Бүгд л ам амандаа шалсаар Бодой ч дахин нэг тамхи баагиулж аваад яриандаа орлоо.

Дээхэн үе манай эндхийн нэг хөгшин хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан юм. Хүү нь цэрэгт яваад эргэж ирээгүй. Хүүгээ итгэл алдалгүй хүлээсэн ч нэг өдөр согтуу нэгний амнаас үхсэн гэдгийг дуулаад галзуурчихсан юм гэнэлээ. Тэгээд нэг орой ганцаараа өвчин нь хөдлөөд явж байгаад чононд бариулаад бөгсөн биеэ тэр чигт нь идүүлчихээд байхад нь нутгийн хүн таарч тэр чоныг алсан гэсэн. Тэгсэн хирнээ хөөрхий хөгшин амь нь тасраагүй хүүгээ дуудсаар өнгөрсөн юм гэнэ лээ....тэгээд цааш ярилгүй яриагаа дуусгав.

Хүүхнүүд жихүүцэн биесээ налан сууна. Гэнэт нам гүм байдал нөмрөн авхад Бодой санаа нь зовон: За уучлаарай хүүхдүүд ээ. Сайхан амарч яваа хүүхдүүдэд би гэж зөнөг залгасан юм баахан дэмий юм ярьчихлаа. Алив энэ чинь зүгээр л ам дамжсан яриа ш дээ...хэмээн үгээ сааралтуулан хэлхэд тэндээс нэг нь

-Харин тийм та нар юун сүртэй хүлээж авдаг юм. Нэг хөгшин байгаа л биз,азгүй тохиолдлоор үхээ л биз...алив хэмээн бусдыгаа уриалан хөгжөөлөө....

2 жилийн дараа:

Сарангуа,Хаянаа хоёр хөөрхөн хүүтэй болж,Сарангуа ч овоо газар нутагтаа ч идээшээд ирэв. Угаасаа Хаянаагын төрсөн нутаг болохоор найз нөхдийн хөл ч тасрана гэж байхгүй. Нэг орой тэр гурав Хаянаагын найзынд очлоо. Ангийн хэдэн нөхөд цугласан гээд тоймгүй их ууж өгөв. Гэтэл Хаянаа нилээн муудан тэгэх мөртөө Сарангуаг хардан агсан согтуу тавин хөөж тууж эхлэв. Нөхөд нь яаж ч хориод дийлсэнгүй. Сарангуа харанхуй шөнө хүүгээ хөтлөн харихаар тэднийхээс доголон нулимастай гарч явсаныг Хаянаатай зууралдаж байсан хэд анзаарсангүй.

Гадаа гарвал тас харанхуй бүрхэн байлаа.Тэрээр айж байсан ч хүүгээ элгэндээ чанга тэврэн гомдол цөхрөл тээсээр нулимасаа арчин алхана. Гэр нь нэг их холгүй тул тэрээр хүүтэйгээ элдэвийг ярин алхсаар л...

Алхаад л байлаа...дотроо Хаянааг бодон арай ч дээ хэмээн алхсаар нэг мэдэхнээ гэртээ ирэх болчихсон баймаар байсан ч гэр нь байдаггүй харин тас харанхуй ноёлоостой. Тэднийх зундаа хүүдээ агаар хэрэгтэй гээд гэр олон зуншлага хэмээн нэрийдэх дан бүрээстэй гэр барин өнөөдрийн найзынхтайгаа саахалтын зайтай буусан билээ...

Гэнэт хажууд нь хүн дагаад байгаа юм шиг санагдахад эхэндээ анзаарсангүй...гэтэл нүднийх нь үзүүрт яах аргагүй нэг юм хөдлөх шиг болов. Сарангуа сая гэнэт сэхээ орон эргэн тойрноо ажингаа хүүгээ элгэндээ улам чанга тэврэн тэр сацуу чоно хэмээх бодол харван орж ирэхэд айж л болохгүйм шүү хэмээн бодож амжлаа...Түүний хөл нь гуйвлан,өвдгөөрөө чичирч,сөхөрч унахад бэлэн байсан ч хоёр гар нь хүүгээ тас тэврэн элгэндээ улам наав.

Тэрээр чонотой үзэлцэх юм хайн дэмий л халаасаа ухлаа. Тэгсэнээ чоно бол өдийд бид хоёр уруу дайрчихалгүй яахав дээ. Айсан хүнд аргал хөдлөнө гэгч болж байгаа биз...бушуухан харъя,ингэхэд гэр хаачихваа энүүхэн энд дээ уг нь хэмээн бодон урагш алхтал хүүг нь нэг юм татах шиг болон биенээс нь хөндийрүүлэв.

Сарангуа хоромхон зуурын явдалд барьц алдан гар нь сулран хүүгээ унагангаа алдав. Гэтэл яах аргагүй хүүг нь доороос нь татахыг мэдээд хамаг байдгаараа өөрлүүгээ татан мэддэг хэдэн тарнинаа уншиж гарав. Нүд нь харанхуйд овоо дасан харвал бөгсөн бие нь тасархай эмгэн ам нь өмөлзөн хүүг нь татаж байлаа....Сарангуа гэнэт хоёр жилийн өмнөх нөгөө манаачын яриаг санан нуруугаар нь хүйт даан хамаг үс нь босоод ирлээ. Гэвч тэрээр эмээгийнхээ хэлсэнийг санан ямарч байсан айхгүй байх хэрэгтэй гээд эх хүнээс гарч болох бүх л хүчийг шавхан хий сүгтэй үзэлцэж гарав.

Эмгэн хүйтэн хөндий чихарсан дуугаар: ... миний хүүг өг.....миний хүүг өг......миний хүүг өг....хэмээн нэг л үгээ давтан хэлэх мөртөө цээжээ түрэн хоёр гараараа тулан түүнтэй хүүг нь булаацалдан чаргуулдсаар. Сарангуа ч мөчөөгөө өгөхгүй хөөж туун үзэлцсээр.....хичнээн удаан ингэж ноцолдсоныг бүү мэд....нэг мэдэхнээ тэнгэрийн хаяа манхайж харагдах шиг болов түүний тамир тасарчээ....

Сарангуаг гарсанаас хойш Хаянаа ч жаал дөвчигнөж байгаад уусан юм нь жаахан гарав. Тэрээр гэнэт эхнэр хүүхдээ санан асуутал бүгд түүнийг зэмлэхээс тэр хоёрын хэзээ явсаныг хэн ч мэдсэнгүй...Хаянаа бушуухан гэрээс гуйвлан гарсаар гэртээ иртэл хүнгүй байлаа. Гайхан буцаад найзындаа очин нөгөө хэддээ хэлэх хооронд уусан юм нь бүр гарчихав. Тэд сандралдан хайсаар яваад гэрийнхээ эсрэг зүгт хүүгээ тас тэврэн суугаагаараа ухаангүй байх Сарангуаг олжээ.

Сарангуа хэдий хэр удсаныг мэдэхгүй нэг мэдсэн дахин хүүг нь татах шиг болоход тэрээр байдгаараа чарлан шөнөжингөө хэлсэн үгээ хэлэн хөөж туусаар л байв....

Хаянаа арайхийн хүүгээ салгаж автал хүү нь байдгаараа даарчихсан бас уйлаад нус нулимасандаа хутгалдчихсан хачин хоёр юм байв. Тэд бушуухан аймагийн төв оржэмнэлэг бараадууллаа.

Сарангуа овоо бие нь тэнхэрэн Хаянаад гомдохын дээдээр гомдсон ч хүү нь олигтой сэхэл авахгүй байгаад өөрийгөө буруутган яаж ч чадахгүй хий л өөрийгөө хараан суув. Хаянаа ч ажил нь барагдахгүй тэгээд ч нэг их сүнс сүг гэж итгэхгүй,лам хуврага гэж явдаггүй болохоор эмчилгээндээ гайгүй болох биз,хэн чамайг харанхуй шөнөөр хүүхэд авч яв гэсэн юм хэмээн түүнийг буруутгаад яваад өгдөг байв. Харин хадам ээж нь ирсэнээр ламд үзүүл үнэхээр тийм юм болсон бол сайн үзүүлэх хэрэгтэй. Үхээрийн бузар болсон байж магад хэмээн хэлэн өөрөө гүйж яван тэр хавьдаа хамгийн нэртэй гэх лам дээр ач,бэр хоёроо дагуулан очиж учир байдлаа хэллээ.

Хаянаагынх тэндээс нүүн хүү нь ч засал номын хүчинд үү,эмчилгээний хүчинд үү бие нь өдрөөс өдөрт сайжран илааршиж,харин Сарангуа л наснаасаа даруй 5 насаар хөгширсөн,нүдэндээ галгүй,сэтгэлдээ хоосон,хүн харахад л осолдохгүй үлгэн салган гэлдэрч яваа нэгэн болов. Хэдий тийм ч гэлээ тэрээр үрийнхээ төлөө үхлээс ч айлгүй ад зэтгэртээ үзэлцэн аварч чадсандаа хөөрхөн дэгэх хүүгээ харах бүртээ амандаа мэддэг зүрхэн таринаа уншин баярладаг байв.

Харин эмгэний сүнсийг нутгийн хэдэн нэртэй лам нар ч очоод бараагүй бөгөөд хаа нэг ийнхүү хүүхдийг нь булаалдан айлгаж ичээсэн явдал мэр сэр дуулдсаар л байдаг юм гэнэлээ.

                                                        Төгсөв.

profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Дугаар
Гарчиг
Нэр
2912 **4~mort 4
MUZZ
2009-03-17 1407
2911 *^^* Ineevel zaluujin shvv*^^* 1
chonsaa
2009-03-17 935
2910 Б.Ринчен:Залуу нас 1
chups
2009-03-17 1426
2909 Үл шунана...
chups
2009-03-17 934
2908 Erchuudee hairlaya busguichuudee 4 file
chonsaa
2009-03-17 1288
2907 Нэг л заяах амьдралыг Нэр төртэй авч явна уу? 3
nikes
2009-03-16 929
2906 Намсрайн Сарангоо : Дуулим хорвоод дуу яаж төрөх вэ?
chups
2009-03-16 1149
2905 Миний зүрхэнд чи дэндүү том орон зайг эзлэх юмдаа...
chups
2009-03-16 1027
2904 Н.Тайванжаргал : Бүсгүй чамд…
chups
2009-03-16 985
2903 Нулимс бүхэн учиртай 2
chups
2009-03-16 940
2902 aryabaliin bysalgal---- dotoodiin gerel ayalguu.... 1
vege
2009-03-15 1064
2901 C-3 visa sungaj ugnu!! 2
mgIcIub
2009-03-15 782
2900 2070 ond MONGOL uls(zognol) 4
chups
2009-03-15 907
2899 П.Дэлгэржаргал : Хэнд эрх мэдэл буй түүнд сүр буй
chups
2009-03-15 1092
2898 Амьдралд чинь саад болмооргүй байна" 2
vlmedehmaA
2009-03-15 1301
2897 Үр хүүхдүүдээ шинжих ардын сургаалаас 2
Маралгоо
2009-03-14 1093
2896 Чамдаа 4
Маралгоо
2009-03-14 1219
2895 Банзрагчийн Цэрэнжамц : Ижий зөн 1
chups
2009-03-14 984
2894 Б.Явуухулан : Хүсэл
chups
2009-03-14 1111
2893 Н.Тайванжаргал : Охиндоо
chups
2009-03-14 989
2892 Б.Галсансүх : Би ингэж үхнэ 1
chups
2009-03-14 1457
2891 ajil bna 1
hoolhonoo
2009-03-13 973
2890 Аавын үг(үрдээ үлдээх үг)
Маралгоо
2009-03-13 1135
2889 Есєн эрдэнийн орон 1
soragsan
2009-03-13 2365
2888 Чи гайхалтай гэхдээ би чамаас илүү......... 2
Маралгоо
2009-03-13 947
2887 АМЬДРАЛД БИ ӨӨРӨӨ СӨГДЧИХСӨН 2
vlmedehmaA
2009-03-13 883
2886 Aabdaa 3 file
Хулан
2009-03-13 1125
2885 Эр хүн 2
Маралгоо
2009-03-13 1514
Хүүг минь өгөөч дээ.....
Маралгоо
2009-03-13 1046
2883 Gants unen
Manaach01
2009-03-12 6858
2882 Bitgii gomdooroi 2
Manaach01
2009-03-12 6791
2881 Хүү минь дээ
Маралгоо
2009-03-12 804
2880 СҮҮЛЧИЙН СҮҮЛЧ...
Маралгоо
2009-03-12 758
2879 **БЭЛЭГ ҮҮ,ГЭСГЭЭЛ ҮҮ** 1
vlmedehmaA
2009-03-12 826
2878 Хуй салхи дэгдэж, хаалга чихран дуугартал.....
Маралгоо
2009-03-12 967
2877 Мөхөл гэж юу юм бол оо
study
2009-03-11 690
2876 *****ХАЙРЫН ШУУДАН***** 1
aminaa_A
2009-03-11 959
2875 onigoo
bataa2010
2009-03-11 735
2874 хүүхдийн яриа 1
soragsan
2009-03-11 783
2873 Банхар
saikhan
2009-03-10 686
2872 АНХНЫ ХАЙРЫН ТҮҮХ
vlmedehmaA
2009-03-10 1374
2871 Г.Болдбаатар "New York open"-оос алтан медаль хүртлээ
Manaach01
2009-03-10 6579
2870 Амьдрал чамайг уучлахгүй ээ.
vlmedehmaA
2009-03-10 1019
2869 Б.Явуухулан : Би хаана төрөө вэ? ( LIVE )
Цэргийн бодол
2009-03-10 895
2868 О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла... ( LIVE ) !
Цэргийн бодол
2009-03-10 5197
배너신청
자생병원

배너신청