Чамайг хайж...

Дурсахын жаргалд автан vдэх vдшvvдийн Дyyсаж тоогоо гvйцээх vе ирэхгvй бололтой. Дундуурлаж амссан хайрын хардалт,гунигийн аятайхан мэдрэмж Дyрлалын чинь сvvлчийн захидалтай сэтгэлд арчигдахгvй vлдчихжээ. Засварлах гээд хувь заяaгаа бараанаар будаж Завсаргvй болгох санаатай нvх сvвийг нь шавраар шавардаад Залуур болгон нэгэн хvслийг чиглэн хад,асган дундуур туучсан жилvvдтэй Залyy халуун насны чинь зоригийг євєрлєн єдийг хvрлээ. Тєрхємдєє буцах нэргvй бэрийн тєрхєєр хоосон буцахгvй Тєєрєг тавилангаа єєрчлєх цагийг чиний мєрєєдєлтэй тээн Тvймэр асах мэт хэрvvл маргаан дундуур шатаж унтралгvй гарахын цагт Тvмний дундаас чамайг хайж, уучлал хvсэхээр очихоо амлая!

    profile
    Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...