Єнгєрсєн ч сэтгэлд чи vргэлж сайхнаараа vлдсэн соньхон
Єє хайсан ч энэ мэдрэмжээсээ хэзээ ч хагацаж чаддаггvй минь гэнэхэн
Єєрийгєє би чиний ємнє нээж, жинхэнээрээ байсан бол
Єєдрєг бодолтой чамайгаа зовоож,зvрхэнд чинь сэв суулгахгvй л байлаа.

Гялалзах одтой адил зvрхэнд харваад одсон чамайг
Ганцхан удаа л харах юмсан гэж би хvсэж мєрєєддєг минь vнэн ч
Гарчиггvй дурлалын сэдвийг эргэж хєндєxгvй ингээд орхиё.
Гатлаад туулах ирээдvйгээ чамгvйгээр угтахийг би хvснэ.

Асууж сураглахийг зvрхлээгvй чиний дурсамж зvрхэнд минь хэдэн жилтэй дэнлvv
болон ассанг чи мэдэхгvй.
Амлаж чадаагvй дурлалын болзоог ахиж саналгvй ингээд мартая даа  .
Амьдралын ханиа олоод, жаргалтай яваа гэдэгт чинь би итгэхийг хvснэ.
Амраглаж яваагvй чамайгаа ариун хайрын бурхан болгон,амьд цэцгийг нэрэнд чинь л єргєе.


 

profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...