Бєєрєнхий орчлонгийн тасралтгvй эргэлтэнд
Бvдэрч унан,хєл дээрээ тэнцвэрээ олж ядан
Битvvлэг нууцын эзэн болон бvрэнхий vдшийн учралаар
Бэрхтэй мэт санагдах, єдєр тутмийн амьдралыг хэлэлцэнэ.

Хажyyд минь хана болон сvндэрлэн
Халyyн  хайрын vгсээр, сэтгэлийг засан тайвшруулан
Хатуурхан хувь заяaгаар тохуурхах овилгогvй занг
Ханилан нєхєрлєж, дотносох дулаан сэтгэлийн илчээр уяраан номхруулна.

Yгvйлэн санах сэтгэл, хvслийг бадрааж бодлийг тєлєвшvvлнэ.
Yерхлийн хvчээр бvрдvvлсэн орчныхоо хаалгийг нээн агаар оруулна.
Yлгэрийн ордонд зvvдэн vvлээр дамжин болзоондоо яарах мэт
Yvрдийн бус зуурдийнх байсан ч хvсэмжлэх минь vvр  цайхаас ємнє нойрноос сэргээнэ.

Yvр цайхаас ємнє чамд би сэтгэлээрээ уусъя.
Yнэнийг єгvvлэн,чиний ємнє багаа тvр хуулъя.
Єєдєєс минь гараа сунган, нойрондоо л чи намайг тосоорой.
Єглєєний нартай хамтдаа бодит тєрхєндєє хувирахаас минь ємнє...

profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...