~~~Миний эх орон ~~~


Айргын амтанд нь бие сэргэм               .
Адуун бараанд нь харц сэргэм             
.
Аргалын үнэрт нь сэтгэл сэргэм          
  .
Амьдын бахархал миний эх орон           .

Хуурын эгшигэнд нь сэтгэл уярам        
  .
Хурдны моринд нь хийморь сэргэм      
.
Хууч түүхэнд нь омог бардам              
   .
Хурмастын тахилагатай миний эх орон
.

Хөх тэнгэрээс нь заяатай төрсөн           .
Хөрс шороонд нь өлгийдүүлж өссөн      .

Хөөмийн аялгуу нь бахархал болсон
Хөх Монгол миний нутагаа                   
.