Би хайрыгаа санадаг

Чи надаас яваад одоо бараг 4 жил болж байна
Сэтгэл минь чамайг надаас нэхсэн хэвээрээ  
Яасан хуучирдаггүй хайр вэ  
Яг л анх байсан шигээ  
Би хайрыгаа санадаг
Бүүр сэтгэлийнхээ гүнээсээ  
Би хайрыгаа хайдаг 
Багширан холхих хүмүүсийн дундаас  
Бүдэгхэн ч гэсэн төрхөөр нь  
Барин тавин боддог 
Би хайрыгаа зүүдлэдэг 
Бид хоёр хамт байнаа гэж
Бид хоёр нэг ертөнцөд оршин байгаа ч 
Биесээ хайрлах сэтгэлээсээ татгалзсан болохоор  
Бүүр хол явчихсаныг нь мэдсэн ч гэсэн  
Бүр мөсөн надад хамаагүй гэж бодсон ч гэсэн  
Хэзээ ч тэр надад ирэхгүй ч гэсэн  
Хэсэг хэсгээр нь үгүйлэн боддог
Үүрд ганцаардлын дунд үлдэхгүйн тулд 
Өөр хэн нэгнээс чамайг би хайсан ч  
Миний хайр ганцхан юмсанж 
Би ч өөрөө ганцхан юмсанжээ  
Бусдын дотроос чамайг би мянга хайлаа ч  
Буцаад л би өөр дээрээ ирчих юм 
Би ганцаараа явна 
Бүүр сэтгэлийнхээ гүнд чамайгаа нуугаад 
Битүүхэн чамайг бодсоор явна 
Гэхдээ 
Нэг л өдөр чи намайг үнэн байж дээ гэж бодох болно
Надгүйгээр амьдрах муухай байсан гэж надад хэлнэ
Зөндөө их санасан гээд надад наалдана
Зүүд биш байгаа даа би чамайгаа оллоо гэж хэлнэ
Дэлгээд тавьсан ном шиг чи намайг уншдаг
Дэндүү ихээр хайрлан хардаг
Санаа алдахад минь хүртэл
Сэртхийн бодлогширч
Сэтгэл засах үгээ олж хайн бэдэрдэг
Хоногийн төдийд дэргэдээс минь холдоход
Хамар шархиран чамайгаа санадаг
Хайр халамжийг чинь дэндүү үгүйлэхдээ
Хачин ихээр гомдчихсон байдаг

Тиймээ чамдаа би хайртай 2008.07.02