Чи бидний хайр

Уруулан дусал балын амтат жаргал гэж байдаг....…чиний үнсэлт
Усан болор шорвог үнэн зовлон гэж байдаг.....…чиний нулимс
Уучлал хүсэх бодрол сэтгэлийн шарх гэж байдаг.....…миний зүрх
Уйтгар хэлхсэн үзгэн шивнээтэй тайтгарал гэж байдаг.....…миний шүлэг

Уснаас тунгалаг, цаснаас цагаахан сэтгэл байсаан..... …бидний дурлал
Ухаарал эрж,.зүүд эргэсэн мөчүүд байсаан.....…бидний хагацал
Уянга ялдам янагийн шаргал түүх байсаан.....…бидний дурсамж
Учрал, болзоо, жаргал, зовлонгийн тоглоом байсаан.......…бидний хайр