G цэг гээд л яриад байдаг, чухам хаахна байдаг юм бэ? . Vнэндээ үүнийг яг хаана байдгийг мэдэх гэж эpэгтэйчүүд бид ч өөрсдөө оролддог шүү дээ. G spot буюу Жи цэг нь 1950 онд анх нээж олсон эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грефенбергийн нэрээр нэрлэгджээ.

Жи цэг гэж юм байдаг эсэхтэй олон хүн маргадаг байсан ч 2002 онд Италийн эрдэмтдийн томоохон судалгаагаар ийм цэг байдгийг, мөн эмэгтэй хүний дур ханахдаа ялгаруулдаг ялгарал нь чухам энэ Жи цэгтэй холбоотой болохыг тогтоосон. Юутай ч Жи цэг нь бүсгүйчүүдийн хүчтэй сэрлийн цэг гэж тооцогдож байна.

Энэ цэгийн мэдрэмтгий байдал нь хэлүүнээс нугас руу мэдрэл дамжиж байгаатай холбоотой байж болох гэнэ. өөр бусад шалтгаан байж болох ч гол нь уг цэгийг зөв олж, өдөөх явдал юм. үүнд хайрт чинь тусална. Эмэгтэйн умдагийг тойроод цагийн нүүр байна гээд бод. Уг цэг нь үтрээний урд хананд умдагны ясны ард, амсраас уг хүртэлх зайны 1/3 хэсэгт барагцаалбал хурууны нэг үе гүнд 12 цагийн байрлалд байна. Заримдаа цэг 11 цаг эсвэл нэг цаг орчимд шилжсэн байдаг. Гэхдээ л ямар нэг шалтгаанаас үл хамааран умдагны дээд хананд 12 цагийн байрлалд байдаг.

Эр хүнд гар байгаа цагт эмэгтэй хүн сэрэлгүй байна гэж үгүй

Жирийн үед шидэт цэгийг олоход амаргүй. үүний тулд эмэгтэй хүн өөрийгөө эрэгтэй хүн гэж бодож, харин эрэгтэй нь тэвчээртэй, анхааралтай байх ёстой. Эрэгтэйчүүд урьдчилсан энхрийлэлгүйгээр эрлийг эхлэх хэрэгтэй, тэгэхдээ эрэгтэй хүний гар цэвэр, дулаан байх ёстой. Эмэгтэй хүнийг дур ханасны дараа шууд цэгийг хайсан нь дээр. Эмэгтэйн умайн хэсэгт хүрэхдээ эрэгтэй хүн маш болгоомжтой, зөөлөн хүрэх хэрэгтэй. Эрэгтэй хүн хуруу эсвэл амаараа хэлүүг энхрийлж байгаа бол G цэгийг дур тавихаас өмнө ч олж болно. Энэ үед цэгийн хэмжээ томорсон, хангалттай мэдрэмтгий болсон байна. Цэгт хэрхэн даралт үзүүлэхээ эмэгтэйн мэдрэмжээс хамааран зохицуулах хэрэгтэй.



Энэ юунд хэрэгтэй юм бэ?


Хэрвээ эрэгтэй нь туршлагатай нууц амраг бөгөөд эмэгтэйдээ таашаал үзүүлэхийг хүсч байвал хүслээ хангаж аваад хана руу хараад унтаад өгөхгүй. үүний оронд тэр нэг эсвэл хоёр хуруугаараа G цэгийг зөөлөн тэмтэрч, барагцаалбал нэг секундэд нэг удаа гэсэн давтамжтайгаар цэг дээр дарж болно. Ингэхэд эмэгтэйн сэрэл дахин хөдөлж, бүрэн дүүрэн дур ханаж болох юм. Хэрвээ эмэгтэй нь доошоо харж хэвтээд шидэт цэгээ энхрийлүүлэхийн сацуу өөрөө хэлүүнийхээ сэрлийг хөдөлгөж болно. Зөвхөн хэлүүнээсээ таашаал авдаг эмэгтэйчүүдэд хоёрын зэрэг өдөөх энэ байрлал дээд зэргийн таашаал амсуулж болох юм.
Эрэгтэйчүүд үүнээс болж “хохирохгүй”. Эмэгтэйчүүдэд хичнээн их таашаал эдлүүлнэ төдий чинээ өөрөө таашаал эдлэхийг туршлагатай эрчүүд мэддэг. Шидэт цэгийн иллэгээс эр, эм хоёр хоёулаа таашаал эдэлнэ.

Эрэгтэй хүн эмэгтэйн дур ханалтыг харж болох уу?

Хэрэв эрэгтэй нь бүгдийг зөв хийж, шидэт цэгийг олсон бол түүний аз. Тэр эмэгтэйн дур тавихыг мэдэрч, харж болно. Энэ бол байгалийн хамгийн сэтгэл хөдөлгөсөн үзүүштэй зүйлийн нэг юм.

Үүнийг яаж хийх вэ?

Заавал урьдчилсан энхрийллээс эхлэх хэрэгтэй. үүний дараа л эмэгтэй хүн нуруугаараа хэвтэж, хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугалан алцайн хэвтэна. Энэ байрлалд эрэгтэй хүн хуруугаа дээш - доош, хойшоо - урагшаа хөдөлгөж эсвэл G цэгийг долоовор эсвэл дунд хуруугаараа өдөөж, эрхий хуруугаараа хэлүүг өдөөж болно. Хэдхэн минутын дараа /гэхдээ эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй/ умдагны илүү гүний булчингууд чангарахыг мэдэрнэ. Энэ чангаралт эхний дур тавилтын үед эхэлнэ. Дотоод чангаралтад таазны гүний булчингууд хамрагдана. Эдгээр булчингийн чангаралт хэр удаан үргэлжилнэ төдий чинээ эмэгтэй хүн таашаал эдэлнэ.

Эмэгтэй хүн өөрөө өөртөө тусалж болох уу?

Өөрийн бие махбодыг сайн мэддэг ихэнх эмэгтэйчүүд яг энэ хэсэгт дарахад дур хүсэл их хөөрдгийг анзаарсан байх. Зүгээр л даралтаа сулруулаад, өөрөө хэмнэлээ тохируулж болно. Минутын дараа хэлүүг тасралтгүй өдөөж, G цэгт хөнгөн даралт үзүүлэхэд та таашаал эдэлнэ. Зарим үед энэ хэсэгт ачаалал өгөхөд дур тавих нь ч бий. Гэхдээ дур тавилт нь ганц бие махбодын биш, сэтгэл санаа, тархины үйл ажиллагаатай холбоотой зүйл учир аль нэг эрхтэнтэй дангаар нь холбон үзэж болохгүй. Тиймээс нэг цэг дээр компьютерийн товчлуур шиг дарчихад л эмэгтэй хүн дур ханачихна гэж бодох нь эндүүрэл.
_________________