9сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл ахуйн хөтөлбөр

 

 

 

 

 

Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа Вонгуг эрүүл мэндийн төв нь гадаад иргэдэд зориулан дараах үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг үзүүлж буй тул өргөнөөр үйлчлүүлнэ үү.

 

1. Ажлын өдрийн үзлэг

○ Хэзээ : Даваа~Баасан 09:00 ~ 18:00

○ Хэн : Солонгос иргэн, гадаад иргэн

Үзлэг

* Энгийн үзлэг : Даралт ихдэх, чихрийн шижин, үе мөчний өвчин, хоол шингэхгүй байх, ханиад г.м                                                                        

* Шүд : Амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, шүд хорхойтох, шүд авах, хэт мэдрэгжсэн шүд эмчлэх.

* Ардын уламжлалт эмнэлэг : Зүү тавин, ардын эм өгөх, эрүүл ахуйн зөвлөгөө.  

 

2. Оройн цагийн болон амралтын өдрийн үзлэг

 

Оройн цагийн үзлэг (Лхагва) 19:00 ~ 21:00

Амралтын өдрийн үзлэг (Ням) 15:00 ~ 18:00

 

9. 01. Лхагва

Энгийн үзлэг,

шүд,

 ардын эмнэлэг

9. 05. Ням

Энгийн үзлэг, шүд, эрүүл мэндийн шинжилгээ, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх тарилга

9. 08. Лхагва

9. 12. Ням

  Энгийн үзлэг, шүд,

9. 19. Ням

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг, эмэгтэйчүүд, нүд, ясны бэртэн

9.15. Лхагва

9. 26. Ням

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг

9. 29. Лхагва

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2010. 09. 05(ням) 13:00 ~ 17:00 Сөүлийн Их Сургуулийн харъяа эмнэлэг. Ганнам төв цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, рентген зураг, зүрхний бичлэг, эхо.

 

3. Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн шинжилгээ(өглөө хоол идэхгүй ирнэ.)

○ Хэзээ : Ням гариг бүр 13:00 (9сарын 05өдөр )

○ Шинжилгээний төрөл : Цус багадалт, цусны бүлэг тогтоох, цусан дахь хлострелийн хэмжээг

тогтоох шинжилгээ, тэмбүү, ДОХ, сүрьеэ, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны шинжилгээ

 

4. Солонгос иргэнтэй гэр бүл болсон жирэмсэн эхчүүдийг эмнэлгийн хяналтанд хамруулах.

※Эмнэлгийн эхо үзлэгээр жирэмсэн болохоо тогтоолгосны дараа жирэмсэн эхийн хяналтын дэвтэр болон гадаад иргэний үнэмлэхээ авч ирнэ үү. ^^

○ Хэзээ : Даваа~Баасан 09:00 ~ 18:00

○ Хэн : Гадаадын харъяат жирэмсэн эх

○ Үзлэг

* Төрөхийн өмнөх шинжилгээ ( жирэмсний 12 долоо хоногоос өмнө) : В хэлбэрийн элэгний

вирус, цус багадалт, цусны бүлэг тогтоох, тэмбүү, ДОХ -ын шинжилгээ.

* Цус багадалт (жирэмсний 20долоо хоногоос дээш ~ амаржсаны дараахь 1сар хүртэл) төмрийн бэлдмэл олгон, хоолоор эмчлэх талаарх сургалт, зөвлөгөө.

* Жирэмсний үеийн чихрийн шижингийн шинжилгээ(24долоо хоног~28долоо хоногтой жирэмсэн эх ) : бэлдмэл ууснаас хойш 1цагийн дараа цусны шинжилгээ өгнө.

* Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт (20долоо хоногоос дээш)

 

 

5. Нярай хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилга

○ Хэзээ : Мягмар гариг бүр 09:00 ~ 12:00

○ Хэн : 6-аас доош насны хүүхэд

○ Тарилга : Япон тархины үрэвсэл(일본뇌염), салхин цэцэг (수두), элэгний В вирус (B형간염), халдварт саа - сахуу – хөхүүл ханиад-татран (DPT/소아마비), улаан бурхан-халдварт гахайн хавдар-(MMR(홍역, 볼거리, 풍진백신)

○ Бэлдэх зүйл : Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, биеийн байцаалт

 

 

 

Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа

 Вонгуг хорооны эрүүл мэндийн төв

031-481-3605, 3608

 

 

Хаяг : Ансан хот Данвон дүүрэг Вонгуг хороо 991-1тоот.

 

             Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвийн 1давхарт