Хандивын данс


Төгрөгийн данс

Голомт Банк
Ерөөлтийн Жаргал
Дансны дугааар
160 112 1638

ХААН банк
Ерөөлтийн Жаргал
Дансны дугааар
507 609 7532

Долларын  данс

Golomt bank of Mongolia
Beneficiary’s name: Eroolt Jargal
Account number
160 107 3691
Swift code:GLMT MNUB

Монгол сумочид
 
Голомт банк
Зургийн цомог
 
 
Захидал

Үртэй хүн жаргаж Үндэстэй мод найгадаг … хэмээсэн ардын сайхан үг бий. Хорвоод хүү төрүүлж, ижий цагаан бүүвэйн дуугаараа энхрий үрээ өлгийдөн өсгөх, өдрөөс өдөрт өсч томорлоо ч сэтгэл зүрхэнд сэвлэгнийх нь үнэр нялх багын тэр л янзаараа сэртхийн үнэртэх, гэнэн цагаахан цовоо цолгин аашинд нь орчлон уярч салхиа хүртэл зөөллөх, энхрий хүүгийнхээ инээдэнд уясан суух гэдэг ээж байхын хамгийн том жаргал билээ.

Хорвоогийн алтан шар нарыг хос болгон заяасан хонгор жаахан үрээ цаг ямагт эрүүл энх, аз жаргалтай явахын бэлгэдэлийг бодож, дэлхийн цэнхэр элгэнд, дээр хөхрөгч тэнгэрийг цочоон мэндэлсэн бяцхан үрдээ нэр хайрласан тэрхүү аз жаргалтай мөч дөнгөж өчигдөрийнх мэт санагдана.

Багын л барилдаж ноцолдох дуртай жаахан хүү 2-р ангид байхдаа л 25-р суваг телевизээс зохион байгуулсан “Өглөөний хөх луунууд” сумо бөхийн тэмцээнд түрүүлэн алтан медаль хүртэж, аав ээж ах дүүгээ магнай хагартал баярлуулсан.

Тэр цагаас хойш өсвөрийн сумо бөхийн олон арван тэмцээн уралдаанд оролцсоны дотроос Кекшүзаны нэрэмжит сумо бөхийн “Ирээдүйн аваргууд” анхдугаар тэмцээнээс хүрэл медаль, хоёр дахь удаагийн тэмцээний хэсгийн барилдаанаас алтан медаль  авч, “Аваргын гараа” үндэсний бөхийн барилдаанд тогтмол амжилттай оролцож байв.

Басхүү хүүхдийн “Зүүдэн башё” уран сайхны кинонд Японы мэргэжлийн сумогийн алдарт озеки Точиазүмагийн дүрийг бүтээж, барилдахын зэрэгцээ жүжигчиний авъяастайгаа үзэгч олонд таниулсан билээ.

Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа л эхлэн бүхний хайрыг булааж, гэр бүлийнхнийхээ гэрэл гэгээ нь болсоор ирсэн дөнгөж арван дөрөвхөн настай жаахан хүүг нэг л өдөр хэлж биш хийсч ирдэг  зовлонгийн сүүдэр дайрна хэмээн хэн санах билээ.

2008-оны 12-р сард Жаргал хүү аюулт өвчинд нэрвэгдэж, бие сэтгэлийн хүнд цохилтод орлоо.”Вирусээр үүсгэгдсэн тархины үрэвсэл” оноштой аюулт өвчний харгайгаар эрүүл саруул, цовоо цойлгон байсан хүүгийн бие гэнэтхэн муудаж залгих рефлексгүй , ярьж чадахгүй болж, амаараа хоол идэж чадахгүйд хүрсэн юм.

Хүүгийн биеийн ихэнх хэсэг нь саажиж , зөвхөн гуурсаар хооллохоос өөр аргагүй болоод байна.Аав ээж нь хүүгээ хүнд өвчин туссан даруйд нь ЭНЭШТ-д 20 гаруй хоног хэвтүүлж эмчлүүлсэн нь ч засрал олсонгүй тул эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Тайландын Бумранград эмнэлэгт эмчлүүлж байна.

Энэхүү аймшигт өвчнийг эмчлэхэд юун түрүүнд цаг хугацаа алдахгүй байх нь эмчилгээний үр дүнд чухлын дээр урт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болохыг хүүг эмчилж байгаа гадны  эмч нар хэлж байгаа юм Тиймээс хүүгийн аав ээж, ахан дүүс сүү шиг сэтгэлт сайн санаат монгол  түмэндээ  хандан бага ч атугай тус дэм болохыг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн гуйж буйг уламжлах байна.

Хол ойрын нүүдлийн замд ундаасч цангасан нэгэнд идээ цайныхаа дээжийг барин элгэмсэн тосдог уужим ухаан, уяхан сэтгэлт монголчууд бид ядарч зүдэрсэн, өвдөж зовсон нэгэндээ туслахын сэтгэл, дэмжихийн дэмтэй ард түмэнсэн.Цагийн түүчээнд тасалдаагүй цадиг түүхтэй монгол түмний удам болсон үр хүүхдүүд минь өнөд баясалтай, үргэлж жаргалтай байгаасай билээ л.Алдрай жаахан энэ  хүүд амьдрал хайрлах буяны үйлсэд нэгдэцгээе.Үртэй хүн жаргаж Үндэстэй мод найгах л заяатай энэ орчлонд та бидний танхил үрсээс ялгаа нь юу билээ.