Жийрэг гулсах (Нурууны диск)
Нугалам хоорондын жийрэг гулсахад(мөн ивэрхий эсвэл мултрал гэж нэрлэдэг) гэмтсэн нугаламын тэр хэсгээс жийрэг ивэрч гардаг.
Дэр зөөлөвчийн үүрэг гүйцэтгэдэг нугалам хоорондын мөгөөрсөн жийрэг нь гадуураа хатуу хүрээтэй ба царцаамаг төст голтой.Ослын үед элэгдэх, урагдах эсвэл их ачааллын үед гаднах хүрээ нь тасардаг.Жийргийн голын хэсэг шалчийж эсвэл гулсаж гардаг.Гулссан жийрэг зэргэлдээх мэдрэлийн ёзоорыг дардаг.Жийрэг дарагдах үед түншсэн өвдөлт, булчингийн чангарал, гэмтсэн хэсэг газар хөших өвдөх, тухайн мэдрэлжүүлэх хэсгийн доод хэсэгт тухайлбал гуянд эсвэл нугалам нурууны дээд хэсэгт гэмтсэн бол гар өвдөх, ирвэгнэх, бадайрах, булчин сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.Жийрэгний ивэрхийн үед нугалам хоорондын жийрэгний тодорхой хэсэг ивэрч гарна.
Диск үүсэх шалтгаан
 Гадны бэртэл гэмтэл(авто осол, нурууг огцом тонгойж бөхийх)
- Хүнд зүйл байнга өргөдөг ажил мэргэжил
 Нурууны жийргэвчний шохойжилтын өөрчлөлт
 Буруу байрлалаар явах, зогсох, суух
- Амьдралын буруу хэв маяг болон нурууны ачаалал ихтэй ажил нь шохойжилт явагдах суурь болдог
Диск өвчилсөн үед илрэх шинж тэмдэгүүд
 Бүсэлхийнээс доош нэлэнхүйд тархсан мэдрэлийн өвдөлт
 Хөлрүү час часхийн өвдөх эсвэл бадайрах таталдах зэргээр өвдөх
 Нуруу болон өгзөг хэсгийн өвдөлт
 Хөлний булчин сулрах, мэдээ алдах
 Нуруугаа бөхийлгөх үед өвдөлт нэмэгдэх зэрэг
✅Танд эдгээр зовиур байдаг бол цаг алдалгүй эмчид хандаарай.
Хаяг: Сөүл хот Ганнам дүүрэг Нунхён хороо 142-30,
Republic of Korea
Холбоо барих Монгол орчуулагчийн утас
Tel : 010-5303-2123, Монголоос холбогдох 7780-1919
Tel : 010-2256-2169
Fax : +82-2-3218-2222
(Амралтын өдөр : бямба /ням гариг)