Энэ өвчин үений архаг дегенератив өвчин бөгөөд 40-с дээш насны хүмууст тохиолдоно. Энэ өвчин яагаад үүсдэг вэ? Жижиггэмтэлүендавах,үений хэтачаалал,үенийхэтхөдөлгөөн, хоолны дэглэм алдагдах, архины ходлого, илүүдэл жин, тулгуур хөдөлгөөний аппаратын бүтцийн эмгэг, үений архаг өвчнөөр урьд нь өвдсөн бол, бодисын солилцооны өөрчлөлтийн үед. Ясны сийрэгжилтэнд ямар хүчин зүйлүүд нөлөөлөх вэ? Туранхай эсвэл хоолонд дургүй, тамхи татдаг эсвэл архи уудаг, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх, өндөр настай байх, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн байх, преднизолоныг байнга хэрэглэдэг байх, нуруу ясны гажиг, эрт цэвэрших, кушингийн өвчин, хоол шингэх үйл ажиллагаа доройтох, биений юм ирэхгүй байх, удамд ясны сийрэгжилттэй хүн байх, хэрлэг төст үений үрэвсэл, бэлгийн үйл ажиллагааны чадавх доройтох, бага гэмтэлтэй хуучин хугарал орно. Илрэх зовиур Коксаартозын хүндэрсэн хэлбэр. Нурууны олон уулзах, өгзөг, түнхээр өвдөх нь илүү их. Өвчтөн өвчтэй хөл дээрээ сөхөрч унадаг. Булчингийн хатингаршилууд үүсч эхлэхэд хөдөлгөөн нь хязгаарлагдаж өвчин улам нэмэгддэг. Цаашдаа нугалагч булчингийн хатингаршлууд хурдтай явагдаж мөчид нь богино болдог. Рентгенд холбогч эд агшсан, яс ургасан, дунд чөмөгний толгой мултарсан харагдаж болно. Гонаартроз-гуяны гуравны доод хэсэгт илүү өвддөг. Доод мөчид амархан ядрах, өвдөгний үед хажуу тийш деформаци болох өвдөлт шатаар буухад илүү нэмэгдэх болон сарын турш үргэлжилж байна гэж үеэр шажигнаж сонсогдох , өглөөний хөшингө 30 мин үргэлжилж өвддөг. Оношлогооны шалгуур -Эмнэл зүйн шалгуур 1 .Хоногийн төгсгөлд эсвэл шөнийн эхний хагаст үеэр өвдөх 2.Механик хэт ачаалалын дараа ихэсч, тайван үед намжих З.Үений деформаци, ургацаг -Рентген шалгуур 1 .Үе хоорондын зай нарийсах 2.Яс хатуурах З.Ясанд ургацаг үүсэх Ясны сийрэгжилтийг яаж оношлох вэ? -Рентген зураг авахуулах -Цусны шинжилгээ хийлгэх Яаж эмчлэх вэ? -Кальци ихтэй хоол хүнс хэрэглэх -Кальци ба Д аминдэм бүхий нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Биеийн тамирын дасгал тогтмол хийх -Кальци ихтэй чанарлаг хоол хүнс хэрэглэх -Тамхи татах болон архи хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах Хоол тэжээлээ хэрхэн зөв сонгох вэ? Эрдэс бодис кальцаар баялаг хоол хүнс болох тослог багатай сүү, бяслаг, ногоон навчит ургамал түүний дотроос цэцэгт байцаа, шар буурцагны сүүгээр хийсэн дүфү зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Өдөрт 1000-1500 мг кальц хоол хүнсээрээ авч байвал яс сийрэжих өвчнөөс сэргийлж чадна. Жишээ нь: нэг аяга сүү уухад ЗООмг кальц авч чадна. Сүү цагаан идээнд эрдэс бодис кальц ихээр агуулах ба сүүнд агуулагдах сүүний сахар лактоз нь кальцийг бие сайн шимэгдэхэд сайнаар нөлөөлнө. Хэрэв та хоол хүнсээр хангалттай кальц авч чадахгүй байгаа бол нэмэлтийг үрэл хэлбэрээр хэрэглэж болно. Аминдэм Д-ээр баялаг хоол хэрэглэх нь кальцийг биед шимэгдэх үйл явцыг дэмжиж, яс сийрэгжих өвчнөөс сэргийлнэ. Өдөрт 50мг Д аминдэм хоол хүнсээрээ болон нарны гэрлийн тусламжтайгаар авч байх шаардлагатай. Хоол хүнснээс тослог загас, загасны элэгний тос, Д-аминдэмээр баяжуулсан сүүн бүтээгдэхүүн, өндөг, цөцгийн тос зэрэгт ихээр агуулагдана. Хэрэглэж байгаа хоолны давсны хэмжээ их байх нь кальцийн шимэгдэлтийг бууруулах нэг хүчин зүйл болдог учир давс бага хэрэглэх. Кофейн агуулсан кофе, өтгөн цай хийжүүлсэн ундааг бага хэрэглэх хэрэгтэй. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд кальцийн шимэгдэлтийг бууруулах үйлчилгээтэй байдаг. Хэрэв та эрдэс бодис кальцаар баялаг хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа бол кальцийн бэлдмэл хэрэглэж болно. Өдөрт 1500мг кальц авах шаардлагатай гэж үзвэл 800-1000 мг-г нэмэлт кальцийн бэлдмэлээс, 500-700мг-г хоол тэжээлээс авах хэрэгтэй. Кальц нэмэлтээр эсвэл хоол хүнсээр аль алинаар нь авч байх үедээ өдөрт 500мг-р хэд хэдэн удаа авч байвал шимэгдэлт нь сайн байдаг. УКИНЭ-ийн ихэмч Т.Хажидмаа