Энэ халуун нартай улиралд нүүрний арьс харлаж, сэвхтэх нь охид бүсгүйчүүдийн маань сэтгэлийг зовоосон асуудал болдог билээ. Нүүрээ цайруулах гэж байна гээд буруу иллэг хийх, хэт хүчтэй бvтээгдэхүүн хэрэглэх нь эргээд сөрөг нөлөө vзүүлдэг. Арьсыг үрчлээтүүлж, барзайлган бүр түлэх аюултай. Ингээд та бүхэндээ гэрийн нөхцөлд гар доорх материал ашиглан арьсаа цайруулах энгийн зөвөлгөөг хүргэе. 

 

• Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих.

•  Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.

•  Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.

• Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.

• Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.

• Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвөлгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.


    Мөн хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй


• Долоо хоногт нэг удаа цагаан хоолын өдөртэй байж хэвших•Хоол идсэний дараа алим эсвэл лийр тогтмол идэж байх

• Өргөст хэмхийг өдрийн хоолон дээр байнга хэрэглэх

• Бага үдэд нэг аяга тараг уух /унтахын өмнө биш/

• Өтгөн хатдаг бол түүнийг хурдан засах арга хэмжээ авах

• Гэдсээ угаах аргыг гэртээ хийж сураад сард нэг удаа угаах

• Витаминаар баялаг, хэмжээгээр их биш чанартай хоол идэх

• Сүү, цагаан идээг өдөр болгон хоолондоо хэрэглэж байх

• Хангалттай сайн унтаж амрах, сэтгэл санаагаар өөдрөг явахДээрх зөвөлгөөг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж хэвшвэл  таны зүс царай гэрэлтэж, өнгөлөг, сайхан, цагаан харагдах аж.

 

Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг

 

Web site : www.sewanghospital.mn

Tell : 02-2299-3589