352.jpg

Хоолой өвдсөн үед гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

 

Хүйтний улиралд хоолой өвдөх үе бишгүй тохиолддог. Харин үрэвсэл даамжирч, халуураагүй тохиолдолд гэрийн нөхцөлд хялбар аргаар эмчилж болох цөөн хэдэн аргыг дурдъя.

1. хоолой сөөсөн үед: Ханиалга намдаахад зориулсан үрлүүдээс нэг ширхэгийг аяга халуун усанд хийж цөөн хэдэн минут байлгасны дараа уухад хоолойны сөөнгө арилна.

2. Орондоо орохын өмнө амны жижиг халбагаар нэг зөгийн бал залгиад унтаарай. Зөгийн бал нь хоолойн ханыг нимгэн бүрхэж, үрэвслийн эсрэг гайхалтай үйлчилдэг байна.

3. Шингэн их уух нь биед хуримтлагдсан элдэв нянг хурдан гадагшлуулдаг. Тиймээс хоолой өвдсөн тохиолдолд витамин С-гээр баялаг жүржийн шүүс, нимбэгтэй ус зэргийг түлхүү хэрэглээрэй.

4. Алим, жүрж, ананас гээд витаминаар баялаг жимс хэрэглэх нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, хурдан эдгэхэд тус болох ажээ.

cosmopolitan.mn хуудаснаас

 

Эрүүл мэндийн мэдээлэлийн "KIMAworld"

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379