Хамрын үзүүр засах мэс заслын онцлог

 -Урт хамар-


Хамрын үзүүр сунасан мэт урт харагдах шалтгаан нь хамрын зөөлөн мөгөөрс урт урган унжсан юмуу хамрын үзүүрийн далавчин мөгөөрс сунаж унжсантай холбоотой юм. Үүнээс хамааран хамрын үзүүр засах мэс засалд хамрын мөгөөрсний хэлбэрийг зөв хэлбэрт оруулах аргыг ашиглана. 


                               
 

Нуман хамрыг засах аргуудаас хамгийн чухал зүйл нь далавчин мөгөөрсийг барьж, доошоо сунаж унжсан далавчин мөгөөрсийг хамрын гол мөгөөрстэй холбон тогтоож өгвөл далавчин мөгөөрс нь дээшээ болж хамрын үзүүр урагшаа өндөр болохоор хийгддэг. 

          
 

Бас нэг арга нь хамрын төв мөгөөрсийг багасах арга юм. Хамрын төв мөгөөрсний үзүүр хэсгээс бага зэрэг тайран хасвал хамрын үзүүр дээшээ болно гэсэн үг юм. Мөн шаардлагатай бол хасч авсан мөгөөрсийг хамрын тулгуурт шилжүүлэн суулгавал далавчин мөгөөрсийг улам дээш нь болгож болно.

 

Нуман хамар нь хамрын нурууны голоос товоон гарч ирсэн бүргэд хамар мэт давхар гажиг үүсэх тохиолдолууд цөөнгүй байдаг. Хамрын нурууны товгор  мурийг засахын тулд товоон гарсан хэсгийг ердийн хэмжээнд оруулан намхан болгоно ингэхдээ хамрын үзүүрийг дээш нь болгож өргөх хэрэгтэй. Урт хамрын хувьд 1 цаг орчим мэс засал хийгдэх ба 4-5 өдрийн дараа хавдрын 70-80% бууж, 1-2 сарын дараа бүрэн эдгэж өөрийх мэт харагдуулна. 

-Баншин хамар -  

/хамрын үзүүр бөөрөнхий намхан хамар/

 

Үзүүр нь богино, бөөрөнхийдуу монтгор хамартай хүнд хамрын үзүүр засах мэс засал хийхдээ тусгай багаж ашиглан хамрын үзүүрийн арьс болон өөхний эсийг арилгах эсвэл зөв хэсэгт зохистой хуваарьлан хамрын үзүүрийг нарийхан шонхордуу болгодог

.

Хамрын далавчин мөгөөрс хажуу тал руугаа их хэмжээгээр тарж, түүний дээрээс өөх бүрсэн байдал нь хамрын үзүүрийг бөөрөнхий хэлбэртэй, тарсан байдалтай мэт үзэмжгүй харагдуулдаг. 
 

               

Ийм үед хамрын үзүүрийн мөгөөрсийг засч янзлан бөөгнүүлэх юмуу хасч тайран байрлалыг сольж болох бөгөөд хамрын үзүүрийн арьсны зузааныг тохируулахын тулд хамрын 2 талын төвгөрийн өргөнөөс хасан багасгаж өгөн, илүү өөхийг хусч арилгасны дараа өөрийн мөгөөрс болон хиймэл эдийг ашиглан хамрын үзүүрийн хэлбэрийг өндөр шовх болгоно. 

Хамрын үзүүрт шилжүүлэн суулгах материал нь чихний мөгөөрс, хамрын далавчин мөгөөрс, аллодум зэрэг олон янз байх ба хамгийн ихээр ашиглагддаг нь чихний мөгөөрс болон хамрын далавчин мөгөөрсөөр өө сэвгүй, зөв хэлбэртэй хамрыг бий болгодог.

 

Баншин буюу хамрын үзүүр нь бөөрөнхий хамрыг засах мэс засалд 1 цаг орчим зарцуулах бөгөөд 5-6 хоногийн дараа хавдар бууж, 1-2 сарын дараа өөрийх мэт болон бүрэн эдгэнэ.

-Богино хамар-

 

Богино хамрыг урт болгох нь хамрын үзүүр засах мэс заслын дундаас хамгийн хэцүү мэс заслын нэг юм. Богино хамар нь хамрын нуруу богино учраас хамар нийтдээ жижиг бөгөөд хамрын үзүүр хэсэг бага зэрэг өргөгдсөн мэт харагддаг. Ийм үед хамрын дотор талын бүтэц нь ерөнхийдөө богино байх тохиолдол элбэг байдаг учраас хамрын үзүүрт байдаг мөгөөрсийг доош нь нүүлгэн байршуулж хамрын дотор талаас болон гадна талын арьсны уртаас сунган хамрыг урт болгох мэс засал хийдэг.

 

Зарим тохиолдолд хамрын үзүүрийн уртыг уртасгахдаа төв мөгөөрс болон далавчин мөгөөрсний завсраар нэмэлтээр мөгөөрс шилжүүлэн суулгаснаар хамрын үзүүрийг хангалттай урт болгож болдог. Шилжүүлэн суулгахдаа ашигладаг мөгөөрс нь голдуу хамрын төв мөгөөрс юм. Үүнээс гадна чихний мөгөөрсийг ашиглах тохиолдолд ч байдаг.
 

           

Хамрын тулгуур багана дотор тал руу хонхойн орсон юмуу эсвэл хажуу талаас харахад хамрын тулгуур нь хамрын далавчаас илүү хойшоо байдалтай /ээтэн хамар/ харагдахгүй тохиолдолд хамрын төвийн урт тохирсон эсэх, хамрын мөгөөрсний хэмжээ зэргийг нягтлан шалгаж хамрын тулгуурыг урагш нь татах юмуу хамрын далавчны уртыг тохируулах зэргээр мэс заслыг нэгэн зэрэг хийх тохиолдол ч байдаг.

 

-Том хамар багасгах-

 

Хамрын үзүүр хэт том, өргөн тохиолдолд бусдад тарган хийгээд өргөн нүүртэй харагддаг. 

Мэс заслын арга нь:

 

l  Хамрын үзүүр хэсэг хэр том эсэхээс хамааран хэр хэмжээгээр багасах тухай шийднэ.

l  Хасч багасгах хэмжээнээс хамаарч хамрын үзүүрийн 2 талаас тайралт хийн багасгаж буцааж оёно.


Энэ төрлийн мэс заслыг Каннам дүүрэгт байрлах Лүби гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэргэжлийн эмч гардан хийж байна. Тус эмнэлгийн захиалга болон орчуулгын үйлчилгээг Олон улсын эрүүл мэндийн холбоо KIMAworld хариуцан ажиллаж байна .

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:     www.kimaworld.net/mn

 

Утас: 031-978-8808

         070-8829-8379

И-мэйл хаяг: kimaworld4u@yahoo.com

 

 

 

                                    -ГОО САЙХАН ЕРТӨНЦИЙГ АВАРНА-