1)Нүдэнд юм орох үед:
Нүдний хүүхэн харааг хөдөлгөвөл шарх улам гүнзгийрэх тул хөндөхгүй байх хэрэгтэй. Нүдээ оролдох буюу гаргaж авах гэсний хэрэггүй. Юм орсoн нүдээ бинтээр ороож тагласны дараa 2 нүдээ анина. Тэгээд эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
2)Түлэгдэх үед:
их түлэгдсэн үед нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай байдаг бөгөөд юуны өмнө шарxтай хэсгийг цэвэр бинтээр ороосны дараа өвчтний амьсгалын байдлыг ажина.Тэгээд эмнэлэгт яаралтай очих хэрэгтэй.
Бага зэрэг түлэгдсэн үед шархтай хэсгийн хувцасыг хайчаар хайчлан хүйтэн ус гоожуулан дор хаяж 20 минут байлгаж хөргөх хэрэгтэй. Шархтай хэсгийг огт үрж болохгүй мөн цэвэрүүг хагалж болохгүй гэдэгийг анхаарах нь зүйтэй. Шархтай хэсэгт нян устгагч түрхлэг түрхэх нь зүйтэй. Харин шархны байдал ноцтой үед зөвхөн тосон түрхлэгээр эмчлэх нь учир дутагдалтай. Мөн түлэгдсэн шархтай хэсгийг зүрхнээс дээш өргөж байлгавал өвчин нь бага зэрэг намддаг.
3)Цахилгаан гүйдэлд цохиулсан үед:
Цахилгаан гүйдэлтэй эд зүйлийг даруй унтраана. Унтраах боломжгүй газар байгаа бол цахилгаан дамжуулдаггүй хувцастай хүн цахилгаан дамжуулдаггүй хэрэгсэлийн тусламжтайгаар цахилгааныг хүнээс салгана.Ингэсний дарaа цахилгаан гүйдэлд цохиулсан хүнийг ухаантай байгаа эсэхийг үзнэ.Хэрэв ухаангүй байвал амьсгал судасны цохилтыг шалгаж үзнэ. Амьсгал нь зогссон байвал хиймэл амьсгал хийх буюу зүрxний масаж хийнэ.
Цахилгаан хүчдэлд цохиулбал хүний дотоод эрxтэнд өөрчлөлт ордог тул даруй түргэн тусламж дуудан эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
4)Яс хугарсан үед:
Ясны холбоос үе мултарч товойх юмуу яс хугарч арьсаа нэвтлэн гарж ирсэн тохиолдолд шархтай хэсгийг ариутгaн огт хөдөлгөөнгүй болгосны дараа тvргэн тусмлаж дуудах хэрэгтэй.Шархтай хэсгийг огт хөдөлгөж болохгүй бөгөөд дэр, гудас ивж зүрхнээс дээш байрлуулах хэрэгтэй. Шагай мултрах үед өвчтэй хэсгийг сунадаг самбайгаар ороож хөдөлгөөнийг багасгавал хавдар бууна. Мөн хүйтэн мөсөн жин өвчин намдаахад тустай
5)Хуруугаа тасалсан үед:
Тасарсан хурууг дахин нааx бололцойтой байдаг тул осолд орсны дараа анхны тусламжыг цаг алдалгүй шуурхай зөв хүргэх хэрэгтэй. Юуны өмнө шархтай хэсгийг дарж цуcыг тогтоогоод гарыг зүрхнээс дээш байлгана. Тасарсан хурууг бинтээр сайтар ороогоод  мөстэй гялгар уутанд хийж яаралтай эмнэлэг явах хэрэгтэй. Нэмэж хэлэхэд хурууны тасарсан хэсгийг хамаагүй оролдох буюу гар хүрч болохгүй