Энэ хорвоогийн хамгийн хөгшин хүн, тариачин Серрано Аренкас Колумбийн хойд хэсэгт Баранкилья гэгч жижигхэн хотхонд амьдардаг тухай Колумбийн El Tiembo сонинд бичжээ. Тэнд баталж харуулсан баримтаас үзвэл Серрано Аренкас гэгч тэр хүн 127 настай ажээ. Колумбийн урт настан 1881 оны гуравдугаар сарын 5-нд төрсөн бөгөөд Гиннесийн дээд амжилтын номд хамгийн өндөр настан хэмээн албан ёсоор бичигдсэн Японы иргэн Томохи Танабегаас даруй 15 насаар ах ажээ.Урт удаан насласныхаа нууцыг Серрано Аренкас:” Хамгийн гол нь бурханд иттэж, муу зүлийн талаар огт бодохгүй байх хэрэгтэй” хэмээн тэр тун ч хялбархнаар тайлбарлаж байна. Колумбийн хамгийн урт настан тэрбээр 24 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага хүү нь эцгийгээ 70 настай байхад төржээ.