Америкийн судлаачид саяхан өөрсдийн судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Судалгаанаас хөхний хорт хавдрын эсрэг тэмцэхэд алим сайн нөлөөтэй болохыг баталжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар алимд флавонойд хэмээх бодис агууллагддаг бөгөөд энэ нь хавдрын эсийн өсөлтийн явцыг удаашруулдаг юм байна. Хавдрын эсийн өсөлтийг зогсооход нөлөө үзүүлдэг аж. Мөн энэхүү гайхамшигт жимсний найрлага дахь бодисууд нь хөхний хавдрын тархалтыг зогсоох тустай гэнэ. Уг туршилтыг харханд явуулсан бөгөөд алим идээгүй хархнуудын хавдар хурдацтайгаар томорч байсан бол өдөрт дээд тал нь зургаан алим идэж байсан нь харин эсрэгээрээ байв. Алим бидний эрүүл мэндэд ямар их тустайг уг судалгаа нотолсон байна. Мэдээж хэрэг хөхний хавдрыг харханд ургуулж туршилт явуулсан нь ойлгомжтой. Тэтрис тоглоорой Сэтгэл санааны ямар нэг дарамтад орсныхоо дараа хэдэн минут тэтрис тоглохыг эрдэмтэд зөвлөж байна. Энэхүү хачирхалтай гэмээр нээлтийг Оксфордын их сургуулийн судалгаа, шинжилгээний багийнхан хийжээ. Эрдэмтэд судалгаандаа нийт 40 хүнийг хамруулсан бөгөөд тэдэнд тусгайлан бэлтгэсэн анги танхимд бэртэж гэмтсэн хүний зураг дүрс болон эдгээр хүмүүсийн сэтгэл санааг хямруулахаар бичлэг үзүүлсэн аж. Ингээд 30 минутын дараа нэг хэсэгт нь 10 минут тэтрис тоглуулав. Тэгтэл тоглоом тоглосон хүмүүс нөгөө хэсгээ сэтгэл зүйн дарамтад орох нь бага байжээ. Судлаачдын үзэж байгаагаар видео тоглоом нь муухай дурсамж, таагүй үйл явдлуудыг мартагнуулахад тус болдог аж. Өөрөөр хэлбэл тэтрис ухаан санааг өөр зүйлд төвлөрүүлэхэд тус болдог байна.