Хэрвээ та самартай жигнэмэг, бялуу болон зайрмаг зэрэг ер нь л самар агуулсан бүтээгдэхүүнд дуртай бол түр азнаарай. Америкт худалдаалагдаж байгаа /Peanut butter/газрын самрын кремнээс болон уг бүтээгдэхүүнийг ашиглан хийсэн жигнэмэг зэрэгт салмонел хэмээх аюултай бактерыг өөртөө агуулсан байсан нь тогтоогдсон байна. Тиймээс Federal Officials-с ард иргэдэд хандан самартай холбоотой хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хянамгай байхыг анхааруулсан байна. Одоогийн байдлаар үүнээс болоод 470 хүн өвчлөн 6 хүн нас бараад байгаа юм байна. Мөрдөн байцаагчид шуурхай ажиллан 80 хүнсний компанитай Peanut Corporation of America -н үйлдвэрлэдэг газрын самрын кремнээс салмонел бактери илэрсэн болохыг тогтоосон байна.