БЗХӨ гэж юу вэ?

БЗХӨ (Бэлгийн Замын Халдварт Өвчин) гэдэг нь бэлгийн хавьтлын үед халдварлаж болох євчнийг хэлэх ба үүнд заг хүйтэн, тэмбүү, хламид, гепатит В, хомхой зэрэг олон євчнүүд орно. 

БЗХӨ-ийг үүсгэгчээр нь 3 ангилна.

1. Нянгийн халдвар:

- Тэмбүү

- Хламид

- Заг хүйтэн

2. Вирусын халдвар:

- Гепатит В

- Бэлгийн хомхой

- ХДХВ/ДОХ

3. Нэг эст амьтан:

- Бэлэг эрхтэний хамуу

- Трихомониаз зэрэг нь орно.

Мєн түүнчлэн бэлгийн хавьтлын үед халдаж болох боловч БЗХӨ-нд тооцогддоггүй халдваруудад мөөгөнцөр, үтрээний бусад нянгийн гаралтай үрэвслүүд зэрэг євчнүүд ордог.

БЗХӨ-ний хор хөнөөлтэй талууд:

ü      Хүнийг Дархлалыг бууруулна.

ü      Хүний нєхєн үржихүйн чадварт нєлєєлж улмаар үргүйдэлд хүргэнэ.

ü      Нярайн хүй болон уушгийг гэмтээнэ.

ü      Мєн тєрєхийн гэмтэл болон нярайн эндэглийг үүсгэнэ.

ü      ХДХВ/ДОХ болон БЗХӨ нь дархлалын системийн үйл ажиллагааг гэмтээдэг.

 

БЗХӨ-ий үед доорхи шинж тэмдгүүд илэрнэ.

ü   Yтрээ, шодой, хошногоны нүхээс хэвийн бус єнгє, үнэртэй ялгадас гарна.

ü   Шээхэд халуун оргин, хорсож, євдєнє.

ü   Бэлэг эрхтний орчимд євдєн, шархалж, хавдан, улайна.

ü   Бэлгийн хавьтлын үед умдаг хэвлий орчмоор євдєнє.

ü   Бэлэг эрхтэний эргэн тойрон загатнана.

ü    Олонх тохиолдолд ямарч шинж тэмдэг илрэхгүй.

 

  Эмчилгээ:

-         Бэлгийн халдварт євчинтэй хүнийг гаднаас хараад таних боломжгүй.

-         Зарим БЗХӨ нь эмчилэгдэх боломжтой. Бактери болон мєєгєнцрийн гаралтай євчнүүд эмчилэгдэх ба харин вирусын гаралтай БЗХӨ нь эмчилэгдэх боломжгүй юм. Бэлгийн замын халдварт євчин бүр тухайн мэргэжлийн эмчээр эмчлэгдэнэ.

-         Хэрвээ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орон улмаар шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд зайлшгүй эмнэлэгт хандах хэрэгтэй.

-         Бэлгийн замын халдварт євчнийг эмчлэхдээ эмчийн зааврын дагуу бүрэн эмчлэх шаардлагатай.

Бэлгийн хавьтагчаа заавал эмчлүүлэх шаардлагатай

1. Трихомониаз

Энэ халдвараар жил бүр 200 сая гаруй хүн євчилж байдаг гэсэн тоо байдаг. Энэ євчин нь трихомониаз вангиналис гэж нэрлэгдэх нэг эст эгэл биетнээс үүсгэгддэг. Трихомониаз нь жорлонгийн суултуур, усны хувцас, усанд 45 минутаас дээш хугацаанд амьдрах чадвартай. Гол шинж тэмдэг нь цайвар шар туяатай, эвгүй үнэртэй, хєєсєрхєг их хэмжээтэй ялгадас гарах, бэлэг эрхтэн загатнах, хорсох гэх мэт. Трихомониаз нь  эрэгтэй, эмэгтэй хүмүүст тодорхой шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүст чимээгүй тараасаар байдаг.

 

2. Бэлэг эрхтэний хомхой

Энэ євчин нь вирусаар үүсгэгддэг. Бэлэг эрхтэнд жижиг цэврүүн тууралт гарна. Энэ цэврүү нь нилээн зовиуртай, халуун оргиж, шээхэд євдєнє. Энэ євчнийг үүсгэгч вирусыг устгах эмийн бодис хараахан гараагүй. Шинж тэмдэг дахихыг багасгах эмийн бодис байгаа боловч бүрэн тєгс эмчилж чадаагүй.

3. Тэмбүү

Тэмбүү нь цайвар трепонем гэж нэрлэгдэх нянгаар үүсгэгдэнэ.

Тэмбүү євчний хамгийн анхны шинж тэмдэг бол хатуу євчингүй яр юм. Халдвар авснаас хойш эмчилгээ хийлгээгүй тохиолдолд дараах 4-н үе шатаар явагддаг.

-         1-р үеийн тэмбүү                /1-5 долоо хоног/

-         2-р үеийн тэмбүү               /1-6 сар/

-         Далд үеийн тэмбүү            /10-20 жил/

-         3-р үеийн тэбүү                 /10-40 жил/

Тэмбүү нь эмчлүүлсэн тохиолдолд бүрэн тєгс эдгэрнэ.

4. Заг хүйтэн

Эрэгтэй хүнд шээхэд халуун оргих, євдєж хорсох, шар ногоон єнгийн ялгадас гарах, эмэгтэй хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүй. Заг хүйтэн тєгс бүрэн эдгэрэх боломжтой.

5. Хламидиоз

Хламидиа трахоматиз нь энэ євчнийг үүсгэгч нян нь юм. Эрэгтэйчүүдэд шээхэд халуун оргих, євдєж хорсох, турах, шээсний сүвээс ялгадас гарах, эмэгтэй хүнд гадна бэлэг эрхтэн загатнах,  хорсох, үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, цаашлаад аарцагны эрхтнүүд үрэвссэнээс хэвлийн хэсгээр євдєх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Энэ нь бүрэн эдгэрэх боломжтой.

ХДХВ/ДОХ- гэж юу вэ?

ХДХВ- Хүний дархлал хосдолын вирус

ДОХ- Дархлалын олдмол хомсдол

Анх энэ євчин үүссэн түүхээс сєхвєл:

1981 онд Лос-Анжелес хотын нэгэн эмч цєєн тооны гей хүмүүсийн дунд илэрсэн хачирхалтай сонин, аймшигтай євчний тухай мэдээлсэн байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дотор энэ євчний тохиолдол эрс нэмэгдэж, гей хүмүүс айж эмээхийн зэрэгцээ нийгэмд улам гадуурхагдаж эхэлжээ. ДОХ нь хүний євчин эсэргүүцэх дархлалын тогтолцоог сүйтгэдэг бєгєєд ийнхүү хүний дархлалын тогтолцоог гэмтээснээр бусад халдварт євчинд єртєх нь улам нэмэгдэж, улмаар хэдхэн жилийн дотор үхэлд хүргэдэг євчин юм. 1984 онд Америкийн эрүүл мэндийн үндэсний дээд сургуулийн Роберт Галло гэгч эрдэмтэн ДОХ-ыг үүсгэгч вирусийг нээн илрүүлснээ зарласан байна. Пастерын институтын Лук Монтани ахлагчтай Францын баг дээрхтэй адил зүйлийг олж илрүүлсэн байна. Тэр вирусээ Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) гэж нэрлэжээ.

ХДХВ/ДОХ-ын тархалт Дэлхий дахинд 2006 оны 12 сарын байдлаар

·                                 ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа

Нийт

39,5 (34,1-47,1) сая

Том хүн

37.2 (32.1-44.5) сая

Эмэгтэйчүүд

17,7 (15,1-20,9) сая

15-аас дээш насны хүүхэд

2.3 (1.7-3.5) сая

- 90% нь хєгжиж буй орнуудад
- 90% нь халдвар авснаа мэдэхг
үй байсан

·                                 2006 онд шинээр ХДХВ-ын халдвар авсан

Нийт

4,3 (3,6-6,6) сая

Том хүн

3.8 (3.2-5.7) сая

15-аас дээш насны хүүхэд

2.3 (1.7-3.5) сая

·                                 Єдєр бүр 11,000 хүн шинээр халдвар авч байна:
- 95% нь хєгжиж буй орнуудад
- 1,500 нь х
үү
хэд
- 10,000 том х
үнд (50% нь эмэгтэй, 40% нь 15-24 насныхан)

·                                 2006 онд ДОХ-ын улмаас нас барсан

Нийт

2,9 (2,5-3,5) сая

Том хүн

2,6 (2.2-3,0) сая

15-аас дээш насны хүүхэд

380,000 (290,000-500,000) сая

- 1981 оноос хойш 27 сая гаруй хүн нас барсан байна.

Халдвар дамжих зам ХДХВ нь цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хєхний сүү зэрэг хүний биеийн шингэнээр дамжин халдварладаг. Эдгээр шингэн нь ХДХВ-ийг их хэмжээгээр агуулдаг учраас хамгийн аюултай. Эдгээрээс гадна шээс, шүлс, нулимсанд ХДХВ илэрсэн ч эдгээр шингэнд агуулагдаж буй хэмжээ нь маш бага байдаг учраас халдвар үүсгэдэггүй. Харин хєлс болон єтгєнд ХДХВ илрээгүй. ХДХВ-ийг маш их хэмжээгээр агуулж байдаг биеийн єєр нэгэн шингэн бол тархи, нугасны шингэн юм. Гэхдээ энэ шингэнээр дамжин халдварлах нь бараг л тохиолдох боломжгүй юм.

ХДХВ нь үндсэн 4 замаар дамждаг:
1. Хамгаалалтгай бэлгийн хавьтлын үед (үтрээгээр, амаар, шулуун гэдсээр гэх мэт аль ч хэлбэрийн бэлгийн хавьтлаар)

2. Цусаар (шинжилгээгүй юүлүүлэх үед)
3. Бохир зүү тариураар (хар тамхи, мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудад эрсдэл єндєр байдаг)
4. Эхээс урагт (жирэмсэн үед буюу хүүхэд тєрєх үед)

Халдварлахгүй зам

ХДХВ-ийн халдвартай хүнтэй:

ü      Гар барих, тэврэлдэх, үнэсэх (шүлс нь ХДХВ-ийг дамжуулдаггүй)

ü      Аяга таваг, гал тогооны хэрэгсэлээ сольж хэрэглэхэд

ü      Ханиах, найтаахад

ü      Багаж бичиг хэрэгслээ хувааж хэрэглэхэд

ü      Шумуул болон шавьжаар

ü      Жорлонгийн суултуураар, хамтдаа усан санд ороход дамжихгүй.

 

ХДХВ-ийн үе шат

  1. ХДХВ-ийн халдварын хурц үе
  2. Цонх үе
  3. ХДХВ-ийн халдварын шинж тэмдэггүй үе
  4. Тунгалагийн булчирхай түгээмэл томрох үе, шинж тэмдэг илэрдэг үе
  5. ХДХВ-тэй холбоотой өвчнүүд ба ДОХ-ын үе

 

ХДХВ-ийн шинжилгээ

 

ХДХВ-ийн халдварыг илрүүлэхэд гол тєлєв эсрэг биеийг илрүүлэх шинжилгээг хийдэг. Тухайн нєхцєл байдлаас шалтгаан шинжилгээний стандартыг сонгодог. Шинжилгээг гол тєлєв 2 удаа хийдэг ба давтан шинжилгээг мэргэжлийн лабораторид хийдэг.

ХДХВ-ийн халдварыг илрүүлэх 2 тєрлийн шинжилгээ байдаг.

 

ü      Эсрэг бие илрүүлэх шинжилгээ: (Фермент холбох эсрэг биеийн урвал, энгийн хурдавчилсан цус наалдуулах урвалууд, шүлс ба цусанд эсрэг бие илрүүлэх урвал, Вестернблотын арга)

ü      Вирус судлалын шинжилгээ: Энэ шинжилгээгээр вирусыг илрүүлдэг. (ХДХВ-ийн эсрэг тєрєгч илрүүлэх буюу Р24 антиген илрүүлэх, гинжин урвал, вирус єсгєвєрлєх)

 

 

ХДХВ-ийн эсрэг бие илрүүлэх шинжилгээ

                                              

Энэхүү шинжилгээгээр вирусын бус, ХДХВ-ийн эсрэг биеийг илрүүлнэ. ХДХВ нь хүний биед орсны дараа цусанд байдаг Т4 лимфоцитийг (СD4) хэмээх цагаан эсийг халдварлуулдаг. ХДХВ хүний биед орсноос хойш хүний бие эсрэг биеийг ялгаруулан халдвартай тэмцэнэ. Шинжилгээгээр эсрэг бие илрэх нь тухайн хүн халдвар авсан эсэхийг илрүүлнэ.

 

Вирус судлалын шинжилгээ:

 

ü      Вирусын ачаалал: Энэ аргачлал нь голдуу ХДХВ цусан дахь хэмжээг буюу ачааллыг үздэг ба ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байгаа хүни