Америкт 24 хуруутай хүүхэд төржээ

АНУ-ын Калифорнид хөл гар нь тус бүр зургаа, нийлээд 24 хуруутай хүү төрсөн байна. Илүү хуруутай тохиолдол нь гаранд байх нь элбэг боловч ийнхүү хөл, гар нь хоёулаа илүү хуруутай байх тохиолдол тун цөөн тохиолддог байна. Тиймээс энэ тохиолдлыг энгийн үзэгдэл биш хэмээн эмч нар үзэж байна.

Хэт авиагаар шинжлэхэд тийм зүйл ажиглагдаагүй гэж Бэй Ариа эмнэлэгийн ажилчид ярьжээ. Ийм энгийн бус хүүтэй болсноо түүний аав Крис ойлгосон.

Илүү хуруу нь гэр бүлийн генетикийн өөрчлөлт, түүхээс болсон байх магадлалтай байна. Учир нь хүүгийн аав түүний удамд илүү хуруутай хүн байсан талаар эмч нарт ярьсан байна. Хэдий тийм боловч түүний хүү энгийн бус нэгэн хэвээрээ байна.

“Илүү хуруутай байх нь зарим нэгэн гаж төрөлтөөс илүү сонирхолтой бас давуу талтай ч байж болох юм. Та бүхэн 12 хуруутай төгөлдөр хуурч хэрхэн тоглохыг төсөөлөөд үз дээ. Мөн гитарчин байвал ямар байх бол” хэмээн хүүгийн эмч Майкл Трийс ярьсан байна.

Энэ мэт илүү хуруутай алдартнууд хөгжимчдийн дунд мэр сэр байдаг ажээ.