Цээж хорсох шинж тэмдгүүд. Үүнд:
-Хэт их идэх
-Илүүдэл жин
-Хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх /хүнд зүйл өргөх, хэт бариу хувцас өмсөх гэх мэт/
-Архи, тамхи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, хурц амттан
-Зарим нэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх /аспирин, парацетомол гэх мэт/
-Хоол идсэний дараа шууд унтах
-Ходоодонд хелико бактертай бол
-Хүнсний харшил
-Мэдрэлийн хямрал
-Улаан хоолойны үрэвсэл,
-Ходоодны үрэвсэл, шархлаа өвчин
-Шимэгч хорхойн үрэвсэл
Хэрэв танд цээж хорсох шинж илэрвэл залхууралгүй ходоод гэдэсний эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал. Шаардлагатай бол шинжилгээнүүдийг хийнэ. Эмчилгээ хийлгэж байх үед тусгай хоолны дэглэм баримтална. Өдөрт дөрвөөс таван удаа бага багаар идэх, өөх тостой, шарсан, хуурсан зүйлээс татгалзах, гашуун жимс, кофе хэрэглэхгүй байх, Ходоодны салст бүрхэвчийг цочроох, гэмтээх үйлчилгээтэй спиртийн төрлийн ундааг бүү хэрэглээрэй.
/Хань/