“Нэгийг нэхэж - Нэгийг авар” аяны биелэлт манайд хэрэгжиж эхэллээ

Нярай хүүхдийн эндэгдлийн 40% нь төрсний дараахи хэдхэн хоногт болдог байна. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулснаар нярай хүүхдийн эндэгдлийг урдьчилан сэргийлж мөн бууруулж болох нь ойлгомжтой.

Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр энэ жил Монголд шинээр төрж буй бүх хүүхдэд өгүүлэхээр 50.000 ширхэг малгайг Эрүүл мэндийн яамаар дамжуулан төрөх газруудад хүргүүлж байгаа аж.

Өнгөрсөн онд Хүүхдийн ивээх сан “Нэгийг нэхэж-Нэгийг авар” гэсэн уриан дор Англи даяар найман сарын аян зохион байгуулсан юм байна. Энэ нь нярай хүүхдийн эндэгдлийг буруулахын тулд хүн бүр нэг ноосон малгай нэхэх аян байжээ.

Нярай хүүхэд биеийн дулаанаа зулайнаасаа алддаг учир нь энэхүү аяныг өрнүүлсэн юм байна.

Ингэснээр тэд 550.000 мянган малгай нэхжээ. Үүнээс 50.000 ширхэгийг Монгол руу илгээсэн аж. Нярай хүүхдийн малгайг төрөх газарт хүлээлгэх үйл ажиллагаа өнөөдөр ЭНЭШХ-ийн Төрөх газраас эхлэн таарагдаж байна.