Хvний хэл бол хvн багаж хэрэгсэл vйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хvн адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мєн. Хvн адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хvн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хvн хийсвэрлэн сэтгэсэн зvйлээ єєрийн хэл яриагаар илэрхийлдгийг хvн бvхэн мэднэ.


Хvн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь єнєєг хvртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хvн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан vздэг юм билээ. Эдvгээ дэлхий дээр хvмvvн тєрєлхтний ярьдаг эсвэл бичгээр уламжилж vлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж vздэг юм байна. Анхны vедээ энэ дэлхий дээр 10000 шахам хэл байсан бололтой гэх боловч мєхєж сєнєсєєр байгаад єнєєгийн энэ эринд єєр хоорондоо ихээхэн ялгаатай хэрнээ бие биетэйгээ хvйн холбов, гарал тєрлийн хэлхээ сvлбээтэй 12 том бvлэг хэл vлдсэний нэг алтайн хэлний бvлэгт багтдаг монгол хэл минь одоо л монголчууд бидний овлигогvй тєрх, сармагчин маягийн дууриамтгай зан араншингаас болоод мєхлийн замдаа орох нь уу даа гэж сэтгэл шаналж яваагаа нуугаад яахав. Єнгєрсєн зууны 50-иад оны vед ёстой л идэр залуудаа "Vнэн" сонинд ажиллаж байхдаа Б.Ринчен гуайг бараадан эрдмийн шимээс нь бага ч болов хvртэх аз тохиож, монгол хэлний найруулга зvйн талаар чамлахааргvй мэдлэг, туршлага олж авсан маань миний амьдралд ач буянаа хайрласан болохоор би тэр ачтай хvний хэлсэн сургасныг мартахгvйгээр барахгvй байн байн дурсах, ярих дуртай байдаг юм даа.

Тэр vед монгол хэл минь тvvхэн хєгжлийн эрхээр, хойт хершийн эерэг нєлєєгєєр, мєн хойно сургууль тєгссєн залуусаар дамжин баяжиж хєгжиж ирснийг vгvйсгэвэл нvгэл болно. Гэхдээ л орос хэлийг хальт мулт, буруу хазгай сураад харийн хэлний vг, євєрмєц яриа хэллэгийг монгол хэлэнд хvчээр чихэж, тєрєлх хэлээ эвдэх, гуйвуулах явдал газар аваад эхлэхэд енєє л муу нэртэй, луу данстай Ринчен гуай л дуугардаг, шvvмжилдэг, хэлдэг ярьдаг байсан юм. Тэгэхэд єнєєдєр монгол хэл тэр vеийнхээсээ бvр дордоод, монгол хvний юу яриад, хэлээд байгаа нь ойлгогдохоо байчихаад байхад энэ талаар сэтгэл тvгшиж, санаа бодлоо хэлж ярьж байгаа эрдэмтэн мэргэд, эх оронч сэтгэлтэй хvн байна уу? Бараг л алга гэж болохоор. Хаа холын Америкийн эрлийз англи /жинхэнэ цэвэр англи хэл чинь Англи, Ирланд, Австрали гэх зэрэг газар л байгаа/ хэлийг орчлонгийн ганц хэл мэт шvтэгчдээс эмээж сvрдээд байгаа юм уу, аль эсвэл гєрдлєг гvтгэлгийн элдэв балай юм сонин сэтгvvлд сараачин ходоодоо тэжээдэг зарим сэтгvvлчинцэрээс айгаад байдаг юм уу, олигтойхон дуугараад, алдаа оноог нь тунгаагаад єгсєн хvнийг би мэдэхгvй л юм байна.

1990-ээд оноос ємнє бол хойд хєршийнхєнд євдєг сєгдєн бишрээд л, орос хэлнээс буруу зєрvv vгчлэн орчуулсан vг хэллэг, онож хэлээгvй орчуулгын хэл яриа, нэр томъёо газар сайгvй бай¬сан боловч єнєєгийн /vvрэг, хариуцлагын талаар vг дурсах ч цээртэй/ эрх, эрх чєлєє хоёрт бялуурсан vеийнх шиг зар сурталчилгаа, бvх газрын хаяг, пvvс компани, урлаг, дуу хуурын олон хамтлагийн нэр усыг арай ч ингэж харийн хэлээр бичдэггvй, тэгж ч ярьдаггvй байсан. Vvнийг эрvvл ухаантай монгол хvн хэн хvнгvй л мэдэж байгаа. Монгол хэл ийнхvv сэглэгдэн зэрэмдэг хэл бол¬сон явдал манайд бага, дунд сургуулийн сургалтаас улбаатай байна. Бага, дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичиг, тоо, хими, физик, биологи гэх мэт бvх хичээлийн сурах бичиг, унших ном, хичээлийн хэрэглэгдэхvvнийг яруу сайхан, баялаг vгтэй монгол хэлээр бичиж туурвилгvй, орос болон бусад гадаад хэлнээс таамагтєдий, буруу зєрvv, махчилан орчуулсан модон хэлээр зохиож байгаа юм чинь хvvхэд залууст ямаршуу мэдлэг дадлага эзэмшvvлэх нь тодорхой шvv дээ.

Тэгээд тэд нь цаашаа дээд сургуульд орсон шvv болохоороо нєгєє зуун ямаанд жаран ухна гэгчээр бий болсон 170 гаруй их, дээд сургуулийн аль нэгний босгыг яаж ийгээд ар, єврийн хаалгаар, хахууль махуулиар давж эрдэм номын далайд шумбадаг юм болов уу гэтэл аанай л нєгєє буруу зєрvv ярьдаг монгол хэлэн дээр нь бас эрлийз англи хэл, орос хэл бас бус гадаад хэл ороод ирэхээр аль ч учраа олохгvй мунгинадаг бололтой. Шинээр оюутан бологсдын зарим нь сэтгvvлч болохыг зориод, МУИС-ийн сэтгvvл зvйн анги, Радио телевизийн дээд сургууль, мєн сэтгvvлч бэлтгэж тєгсгєдєг бусад дээд сургуульд орж суралцсан болоод сэтгvvлчийн мэргэжилтэй гэх диплом нэртэй жонхуутай хавтас євєртєлж авах боловч монгол хэлний мэдлэг, найруулга зvйн талаархи ур чадвар нь тун маруухан байна даа гэсэн сэтгэгдэл хvмvvст тєрдєг юм байна лээ шvv.

Монгол хэлийг сэглэж буй нэг хэсэг євчнийг дор дурдъя. Vvнд:
1. "Байгаа ч" гэдэг євчин.
Энэ євчин ялангуяа радио, телевиз, сонин сэтгvvлд ажилладаг сэтгvvлчдийн дунд хамгийн их халдварлажээ. Уул нь тийм ч бололцоо, тийм ч боломж, тийм ч амжилт бvтээл, тийм ч сайн юм байвч хажуугаар нь тийм тийм саар тал байна гэдгийг хэлэх гэсэн агуулгатай байх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ vvнийг чинь олон хувилбараар илэрхийлж болно оо доо. Жишээлбэл, "байх" хэмээх олон утгатай vйл vгнээс уламжилсан "байвч", "хэдийгээр ... байгаа боловч", "байгаа ч гэсэн", "байлаа ч гэсэн", "байгаа хэрнээ"," байгаа атал", "байгаа атлаа", "бий атлаа" гэх мэтчилэнгээр бичиж болно шvv дээ. "Байгаа ч" гэж бичихдээ "ч" нь тусдаа юм чинь гэх байлгvй. Гэтэл радио, телевизээр ярьж байгаа хvн нь яриан дундаа "ч" нь тусдаа шvv гэж тайлбар хэлэх юм уу? Монгол хvн бид чинь бие биеңцээ "Маргааш чи гэртээ байгаач. Чамтай уулзах хэрэг байна", эсвэл "Чи ингэж хар ус гудардгаа байгаач /болиоч , "Уушиг муутай байж тамхи татахаа байгаач ээ" гэх зэргээр ярьдаг биз дээ. Энэ дашрамд сануулахад З.Доржийн зохиосон "Тунирхал" хэмээх дууны шvлгийг дахин дахин vзвэл зvгээр байх шvv. Тэгвэл нэг юм боднодоо.

2. "Маань" гэж нэг муухай євчин газар авчээ.
Єнєєгийн манай цагдаа нар, хуульчдын яриаг чагнаж суухад "хулгайч маань", "дээрэмчин маань", "малын хулгайч маань", "орон байрны хулгайч маань", "биеэ vнэлэгч маань", "оргодол маань", "алуурчин маань", "гэмт хэрэгтэн маань", "согтуу жолооч маань", "хот маань", "утаа маань", "архидалт маань", "архичин маань" гэх зэргээр хэнэг ч vгvй ярьж байх юм. Би гvтгээгvй шvv, vнэн л юм ярьж байна. Энэ "маань" гэдэг євчин эмнэлгийн эмч, ажилтан нарт бас хапдварласан байна. Радио, телевизээр зарим эмч "сvрьеэ маань", "яр тэмбvv маань", "ДОХ маань", халдварт шар євчин маань", "бэлгийн замаар дамжих євчин маань", "хорт хавдар маань", "халд¬варт томуу маань", "цусан суулга маань" гэж бишгvйдээ л ярих юм. Тэгэхээр тэр янз янзын євчнийг "маань" хэмээн их л єєриймсєг болгож байгаа хvмvvс энэ євчнvvдтэйгээ хэрхэн тэмцэж анагаах юм бол доо гэж заримдаа боддог шvv! Vvнээс гадна эмч, эмнэлгийн ажилтан дунд "єгєх" гэдэг vг нэг ёсны моод болсон байна. "Суулгалт єгнє", "улайлт єгнє", "тууралт єгнє", "загатналт єгнє", "хуурайшилт єгнє" гэх мэтчилэнгээр орос хэлний "даёт" гэсэн vгийг махчилан ойлгоод, vндэсний хэлээ гутааж байх нь зєв vv?!

3. Огиудас хvрмээр олон "одоо", "одоо болбол" гэдэг євчин
сэхээтний дунд хурган ба асман дарга нарын дунд, ялангуяа дээгvvр албан тушаалтны дунд ихээхэн дэлгэрээд, зарим нь "одоо, одоо" гэж олон хэлэхийг хэл ярианы чимэг, дарга байхын содон шинж гэж боддог юм уу эсвэл єєрснєє тэрний-гээ мэддэггvй байна уу. Мэддэггvй юм бол тэгж яриад байдаг хvний авгай хvvхэд, аав ээж, ахан дvvс, амраг садан, ажлын газрынхан нь хэлээд, шvvмжлээд, засаад єгєх нь яасан юм бэ? Зарим тєрийн эрхмvvдийн дунд телевизээр 10 минут орчим хугацаанд vг хэлэхдээ тоолоод байхад 30-40 удаа "одоо"-г єлхєн хэлдэг хvмvvс бий. Иххурлынхандзориулж"Номгvй хvний "одоо" олон, "но"-той хvний "тийм ээ" олон" гэсэн хэллэг гарсан байна лээ. Vvнийг санаж явахад илvvдэхгvй дээ.

4. Олон тоог гуйвуулдаг золигийн євчин газар авчээ.
Герман, орос, англи гэх мэтийн хэлний онцлог гэвэл нэг л нэр vг олон тоотой хэлэгдвэл тийн ялгалын бvх хэлбэр нь олон тоогоор хувирдаг. Гэтэл монгол хэл тийм биш байхад харийн хэлний тэр онцлогийг хуулаад монгол хэлэндээ тэр чигээр нь буулгаж, хэл яриагаа бузарладаг болжээ. Монгол хэлэнд нэг хонь байсан ч хонь, мянган хонь байсан ч хонь. Нэг цэцэг байсан ч цэцэг, талаар нэг цэцэг ургасан байсан ч цэцэг л гэдэг. Тэгэхэд одоо 1000 хоньд, 500 ямаанууд, 400 оюутнууд, янз янзын цэцэгс, тэр тэр бvх аймгийн сумдууд, эдгээр олон компаниуд, тєрєл бvрийн жимснvvд, олон олон сурагчид гээд л хэл орооцолдмоор олон тоо хэлэх юм. Уул нь 100 хонь, 500 ямаа, 400 оюутан, янз янзын цэцэг, тэр аймгийн бvх сум, энэ олон компани, тєрєл бvрийн жимс, олон сурагч гэх зэргээр ярьдаг, ингэж ярьсаар ирсэн монгол хэл мєн ч хєєрхийлєлтэй болжээ. Ийм шившгийн юмыг сонин сэтгvvл, радио телевизийн ажилтны сэтэр зvvгээд явдаг зарим сэтгvvлч, ялангуяа телевизийн сэтгvvлчид орон даяар тахал мэт халдварлуулж буй нь нууц биш.

5. Заахын тийн ялгалыг хэвтрvvлдэг, буруу хэрэглэдэг бас нэг євчин их байна.
Одоо бvр хэтрээд хоолыг иднэ, цайг ууна, дэлгvvрээс талхыг авчирна, махыг иднэ, айргийг ууна гэж ярих энvvхэнд болжээ. Янз янзын арга хэмжээг авдаг гэнэ, шийдвэрийг гаргана гэнэ, тогтоолыг баталдаг гэнэ, ажил хайсан хvнд ажлыг олгоно гэнэ, бие биедээ амжилтыг хvснэ гэнэ, мэндчилгээ хvргэхийн оронд мэндийг хvргэе гэх мэтээр ярьдаг, хэлдэг болсныгоо их соёлтойд тооцдог байна. Заахын тийн ялгалыг учир зvггvй буруу хэрэглэдгийг Б.Ринчен гуай єєртэй нь хамт ажиллаж байхад залуус бидэнд жишээгээр тайлбарлан ойлгуулж байсныг би мартаагvй санаж явдгаа хэлье. Заахын тийн ялгалын нэг онцлог нь хvн, амьгvй юм хоёр дээр тодорхой харагддагийг энд дурдъя. Жишээ нь, гаднаас тогоо оруулаад ир, цай чаная, гаднаас Тогоог оруулаад ир, тvvнтэй ярих юм байна, сvх аваад ир, мод хагалъя, Сvхийг оруулаад ир, эмчид vзvvлье, чи Мэндийг гэрт нь хvргээд єгєхгvй юу, та нарт баярын мэнд хvргэе, Баярыг хvргээд ирэх завтай хvн байна уу гэх мэтийн жишээ олныг хэлж болохоор байна. Сонин сэтгvvл, радио телевизийн сэтгvvлчид, хянан тохиолдуулдаг редакторууд vvнийг тун их анхаармаар байгаа юм.

6. Гурав дахь биеийн хамаатуулах "нь"-ийг замбараагvй хэрэглэж буй нэг євчнийг энд жишээтэйгээр дурдъя.
Телевизийн нэвтрvvлэг vзээд сууж байхад нэг сургуулийн захирал эмэгтэй "Манай сургууль нь" гээд хэнэг ч vгvй айлдаж байна лээ. "Манай ээж нь" гэж ярьдаг монгол хvн байдаг юм уу? Одоо зєндєє байна. Компани олон болсон учраас манай компани нь гээд л ярилцлага єгч байгаа захирал бишгvйдээ бий. Манай сургууль гээд хэлчихээр нь тэр сургуулийн захирал мєн юм байна аа гэж бодтол манай сургууль нь гэхээрээ хєндлєнгийн гуравдагч хvн болчихно биз дээ. Ямар нэг хvн хорвоогоос хальсан тухай эмгэнэлийн мэдээ сонинуудаар нийтлэгдэх нь олонтаа. Тэгэхдээ яадаг гээч. Жишээ нь, Батын Гомбо нь, Доржийн Сvрэн нь тэр онд тєрєєд тийм тийм ажил алба хашиж яєсан гээд бичсэн байдаг. Ингэж нэг нэг хvн дээр "нь" бичих бол ёстой буруу, илvv зvйл. Талийгаач бологсдын ар гэрийнхэн "нь"-тэйгээр буруу бичээд ирсэн байж болно. Нийтэлж байгаа сонины редакцийнхан л тэр "нь"-ийг хэрэггvй гээд "нь"-гvй хэвлэж байх нь зvйтэй шvvдээ.

Харин "нь"-тэй бичижболох єєр нэгэн учир байна. Хэрэв ослоор юм уу, єєр гай гамшгаар нэг дор, нэг зэрэг хэд хэдэн хvн нас барсан байвал харин Гомбо нь, Сvрэн нь, Дорж нь гэх мэтээр бие биеэс нь ялгаж, тодруулж нийтлэх зєв л двє. Тvvнээс биш "нь"-ээс л хэдэн тєгрєг тоншиж байвал боллоо гэсэн шиг хандвал ямар сайн байх вэ. Ер нь "нь"-ийг аливаа нийтлэлийн гарчигт л голдуу хэрэглэдэг биз дээ. Жишээлбэл, тийм тийм ажлыг зохион байгуулах нь, тийм нэгэн асуудлыг судлах нь, тєсвийн мєнгийг зєв зарцуулах нь гэх мэтээр бичихдээ уг асуудлыг, уул зvйлийг ямар арга маягаар, хэрхэх, судлах, биелvvлэх, гvйцэлдvvлэх талаар дэлгэрvvлж тайлбарласан байх учиртай. Гэтэл эдvгээ "нь", "нээ" хоёрыг ялгахаа байгаад бантан хутгадаг болжээ. Жишээ нь, сониноос иш татахад, "Энэ онд батлагдсан Татварын багц хуулийн єєрчлєлт, шинэчлэлтэй холбогдож тєсвийн хєрєнгийн багагvй хувь нь нийгмийн халамжинд зарцуулагдах нь.

Vvнтэй уялдаж тєсвийн хомсдол бий болох юм биш байгаа" гэж бичсэн байх юм. Тэр зарцуулагдах нь гэдгийг зарцуулаг¬дах нээ гэж бичих гэсэн бололтой. Ингэж бичсэн байвал харин уншигчдад зєв ойлгогдоно. Vvнээс гадна "нь"-ийг хамаа намаагvй хэрэглээд, єгvvлбэрийн гол єгvvлэгдэхvvн, нэг vгийг хойтох vгнээс нь ялгаж байна гэж бодоод хаа ч хамаагvй бичдэг болжээ. Тус сургууль нь, тус яам нь, энэ компани нь гэх мэтээр бичих ч бvvр ердийн vзэгдэл. Ингэж "нь" бичих ямар ч шаардлага байхгvй. Энэ дашрамд нэг зvйлийг тэмдэглэхэд, герман хэлний нэр vгийн хvйс заадаг тодорхой артикел die, der, das юм уу, англи хэлний the, this-ийг сайхан илэрхийлэх монгол хэлний "тус" /тус сургууль, тус яам/ гэдгийг сvvлийн vеийн хvмvvс ялангуяа сэтгvvлчид мэдэхээ байсан юм шиг байна.

7. "Ач холбогдол єгєх" хэмээх нэг инээдэмтэй євчин байна.
Малын хулгайд ач холбогдол єгнє, хvн амины хэрэгт ач холбогдол єгнє гэнэ. Хоёр улсын худалдаанд ач холбогдол єгч байна гэх мэтийн ийм этгээд юм сонин сэтгvvл, радио телевизээр бишгvйдээ л яригдаж, бичигдэж байх юм. Vvнд нь хvмvvс одоо дасчихсан юм шиг байна. Малын хулгайд ач холбогдол єгєєд байхаар энэ нь бvvр гаарч байх шиг байна. Уг нь тvvнийг гайтай, уршигтай, жигшvvртэй муухай хэрэг гэж vзэх нь зvйтэй баймаар. Тус хоёр улсын гадаад харилцаа ч гэнэ vv, худалдаа эдийн засгийн харилцаа ч гэнэ vv, ялгалгvй ийм эерэг зvйлийг чухал хэмээн, ач тустай хэмээн vзэх, эрхэмлэх, чухалчлах, эрхэмд vзэх, нандигнах гэх зэргээр бичдэг, ярьдаг болбол зvйд нийцнэ.

8. "Энэ утгаараа" гэдэг/заримдаа тэр утгаараа ч гэх юм аа/ нэг
євчин 90-ээд оны эхнээс дэлгэрээд одоо ч бvр хот хєдєєгvй, хєгшин хєвєєгvй ингэж ярьдаг болж. Оросоор в этом смысле, германаар in diesem sinn гэсэн л бол энэ "утгаараа" гэж яриад бvр болохоо байжээ. Уул нь vvнийг тухай тухайн утга агуулгаар нь"vvнийдагуу", "энэнийдагуу", "ийм болохоор", "энэ чанараараа", "энэ янзаараа", "энэ чанараар нь" гэх мэтчилэнгээр хэлж болно оо доо. Хэл ярианы элдэв муухай євчнєєс зайдуу байгаа хєдєєгийн малчинд хvртэл энэ євчин халдсан байна. Єнгєрсєн зун хєдєєгийн нэг малчин телевизийн сурвалжлагчид ярилцлага єгєхдєє "Энэ зун бороо хур элбэг байна. Энэ утгаараа малын тарга тэвээрэг сайн болох байх аа" гэж ярихаар нь дотор эвгvйрхэх шиг болсон шvv.

9. Хамаатуулах тєлєєний "єєрийн", "єєрийнхєє" гэдэг vгийг зєв хэрэглэж чадахаа больсон байна.
Энэ євчнийг голдуу сурвалжлагч нар, сэтгvvлчид л тараагаад байх юм. Монголчууд бид чинь бие биедээ "Чи єєрийн /эсвэл єєрийнхєє/ хариуцсан ажлыголигтойхон хийгээрэй". Эсвэл "ажлаа олигтойхон хийгээрэй" /эсвэл єєрийнхєє/ алдаа дутагдлыг засч сур, эсвэл алдаа дутагдлаа засч сур, єєрийнхєє хувцас хунарыг угааж бай, хувцас хунараа угааж бай, єєрийн юм уу /єєрийнхєє/ бурууг єрєєл бусад руу чихээд яахав, буруугаа бусад руу чихээд яахав, vрээ хvн болгож, vрээгээ морь болгох гэх мэтчилэнгээр ярьдаг биз дээ. Тэгэхээр одоо сонин сэтгvvлд ч тэр, радио телевизээр ч ялгаагvй єєрийн /єєрийнхєє/ ажлаа, єєрийн /єєрийнхєє/ алдаа дутагдлаа, єєрийн /єєрийнхєє/ хувцас хунараа, єєрийн /єєрийнхєє/ буруугаа гэж ярьдаг нь гэм биш зан болжээ. Бид хэлд орохдоо /эсвэл єєрийнхєє/ ааваа, єєрийн ээжээ, єєрийн эгчээ гэж ярьж сурсан гэж vv.

Ингэж ичмээр юм бичээд, яриад байдаг сэтгvvлчид орой гэртээ хариад "Би єєрийн хоолоо идье. Єєрийнхєє цайгаа ууя, єєрийн ороо засъя, єєрийнхєє орондоо унтана" гэж ярьдаг юм болов уу. Тэгдэггvй л баймаар. Яахаараа гэр орондоо ярьдаг монгол хэлийг ажил дээрээ болохоор мартчихдаг байна аа. Эсвэл хянан тохиолдуулдаг редакторууд нь мэдэмхийрэн аа, оо, ээ, єє нэмж засварлаад байдаг юм уу? Мєн энэ дашрамд дурдахад, хамаатуулах аа, оо, ээ, єє, уриалан дуудсан, захиран тушаасан аа, оо, ээ, єє эдгээрийг ялгаж ойлгохоо бvр больсон, ялгаж бичихээ ч байсны жишээ баримт сонин хэвлэл, телевизээр бишгvйдээ л харагдана. Жишээлбэл, "Хvvхэд, залуучууд аа. Архи, тамхинаас хол яваарай" гэж уриалах юм уу эсвэл "Хvvхэд залуучуудаа эрvvл саруул, эрдэм номтой хvн болгохыг л эрмэлзье" хэмээн хамаатуулж бичих юм гэхэд нєгєє аа, оо, ээ, єє-г хольж хутгаад бантан болгодог явдал хэн бvхэнд илэрхий харагдаж байгаа шvv.

10. "Тухай" гэдэг vгийг хэтрvvлэн гуйвуулдаг бас нэг євчин газар авч байна.
"Тухай" гэдгийг голдуу vйл явдал, юмс vзэгдийн дэлгэрэнгvй тайлбарлан олон янзаар хэрэглэдэг нь мэдээжийн хэрэг. Гэтэл сvvлийн vед товчхон мэдээ байсан ч гэсэн маруухан, vгчилсэн орчуулгын гайгаар сав л хийвэл "тухай" гэж бичдэг, ярьдаг болж. Оросоор о том что... л гэж байвал дандаа "тухай" гэж бичих, ярих нь ялангуяа телевизvvдийн нэвтрvvлдэг гадаад мэдээнд хэрээс хэтрээд байна. Жишээлэхэд, тийм нэг хурал, тийм нэг уулзалт болох юм байна. Тийм нэгэн газар хєре нурж гэнэ, тєчнєєн хvн амь эрсэдсэн гэнэ, тийм нэг цуглаан дээр тийм нэг хvн тэгж тэгж хэлж гэнэ, тэгж хэлсэн юм байна гэх мэтчилэнгээр "гэж"-тэй бичиж, ярьж болохоор байхад, тэгсэн ингэсэн "тухай" гээд л бураад байх юм. Ер нь телевизvvдээр гадаад мэдээний орчуулгын талаар дурдахад энэ телевизvvд єєрийнхєє сурвалжлагчийн биеэрээ дамжуулсан мэдээ сурвалжлагыг тухай тухайн газраас нь шууд мэдээлж байгаа мэтээр "...тэгж байна", "...тэгсэн юм, "...тэгэх гэж байна", "... тэгж байлаа" хэмээн орчуулаад байх юм. Тэр ч байтугай хэдэн зууны тэртээх vйл явдлыг тэгсэн юм, тэгж байлаа гээд єєрснєє тэр vед тэр явдлыг биеэрээ vзсэн юм шиг буудаад байдаг болж. Зvй нь, нэгэнт л гаднын мэдээнээс будаа идэж байгаа юм чинь "тэгж байгаа юм байна", "тэгсэн юм байна", "тэгсэн ажээ", "тэгсэн юм байжээ", "тэгж байсан ажээ","тэгэх гэж байгаа юм байна" гэх зэргээр дамжуулах утгаар орчуулдаг байх нь vнэнд нийцнэ.

11. "Хэрхэн" гэдэг бичгийн сайхан vгийг мартаж буй нэг євчин байна.
"Хэрхэн зохион байгуулах вэ, ашгаа хэрхэн нэмэгдvvлэх вэ, хэрхэн мєнгєтэй болох вэ" гэх зэргээр бичвэл зохих газар "яаж" гэдгийг л бичээд байдаг болж. Одоо ер нь хєгшин хєвєє, дарга цэрэг, сэхээтэн ажилчин, малчин хэн ч байсан ялгаагvй л "яаж" гэдгийг л урсгаад байх юм. "Яаж" гэдэг чинь нэгдvгээрт, "хэрхэн" гэдгийн утгыг илэрхийлэх бєгєєд бичгийн хэл, соёлтой бичигт "хэрхэн" гэж бичих нь илvv зохимжтой. Хоёрдугаарт, "яаж" гэдэг чинь чадахгvйн шалтаг заасан бас нэг утгатай байдаг шvv дээ. Жишээ нь, "би тэр семинарт яаж суухав, єєр ажилтай", "энэ єєхтэй махыг би яаж барах вэ", "энэ нарийн ажлыг тэр яаж дєнгєх вэ" гэх мэтээр бишгvйдээ жишээ дурдаж болно. Vvнийг манай сонин сэтгvvлийнхэн, радио телевизийнхэн анхаарч, зєв хэрэглэж байгаасай.

12. "Тулд" /тєлєє/ гэдгийн нэгэн адилаар хэрэглэгддэг "vvднээс" гэдэг vгийг буруу бичиж хэлээ бузарладаг болжээ. "Тулд" гэдгийн ємнєх vг заавал харъяалахын тийн ялгалтай бичигддэгийн адилаар тэгэхийн vvднээс, ингэхийн vvднээс гэж бичих ёстой байтал эдvгээ урдахь vйл vгийг нь харъяалахын тийн ялгалгvйгээр "компанийнхаа ашгийг нэмэгдvvлэх vvднээс, тухайн нэг ажлыг гvйцэлдvvлэх vvднээс, хєгжлийн бэрхшээлтэй хvмvvст туслах vvднээс, хуулийг дагаж мєрдєх vvднээс" гэх мэтээр буруу бичих ийм євчин бvр архагшаад сонин хэвлэл, радио телевизийнхэн vvнийг юман чинээ бодохоо больжээ. Уул нь нэмэгдvvлэхийн vvднээс, гvйцэлдvvлэхийн vvднээс, туслахын vvднээс, дагаж мєрдєхийн vvднээс гэж бичих нь жинхэнэ монгол хэлний жам мєн гэдгийг хойшдоо анхаарч хэрэгжvvлбэл зохилтой.

13. "Ямартаа ч" гэнэ vv, "ямартай ч" гэнэ vv бас нэг євчин
дэгдээд хэдэн жилийн нvvр vзэж байна. Монгол хэлээр "ямар ч байсан", "ямар ч байлаа гэсэн", "ямар ч гэсэн", "ямар боловч", "ямар ч атугай" гэж л ярьдаг, бичдэг байсан. Тэр буруу хэллэг, эдvгээгийн их єєрчлєлт шинэчлэлийн vед нэг ёсны шинэ нээлт болж байгаа хэрэг vv?

14. "Брэнд" гэж нэг шинэ євчин гарч ирээд, ид халдварлах vедээ явж байна. BRAND гэдэг англи vг нэгдvгээрт, бараа vйлдэхvvний / бvтээгдэхvvний/ шошго, тэмдэг гэсэн утгатай, хоёрдугаарт, брэнд гэж мал амьтны тамгыг /хас тамга, чандмань тамга гэдэг шиг/ хэлнэ. Гуравдугаарт, тvймрийг брэнд гэдэг. Єєр ч бас юмыг хэлдэг байж мэднэ. Манай монголчууд овлигогvй, онгироо улс болохоороо нэг их нээлт хийсэн юм шиг л жаахан дєнгvvр бvтээгдэхvvн хийсэн бол тvvнийгээ брэнд гэж сагсуурдаг болж. Манайх 30-40 жилийн тэртээгээс л брэнд гэсэн шошготой халуун савыг хэрэглэж ирсэн шvv дээ. Урд хєршєєс манайх "deer brand" /"Буга" гэсэн шошготой/улаан, хєх, шаргал, янз янзын гэртэй халуун савыг авчирч хэрэглэдэг болоод єдий хvреэн атлаа брэнд гэсэн шошгыг нь олж хараагvй л байсан байна. Тэгсэн чинь одоо Америк гэхээр сvйд болоод л брэнд гэж ам уралдан донгосоод, мєдхєн брэнд хулгайч, брэнд согтуу, брэнд жорлон, брэнд биеэ vнэлэгчтэй болох нь шиг байна. Брэнд, тооп гэж євчигнєн, бараа бvтээгдэхvvндээ цол гуншин нэмж, хэдэг тєгрєг илvv тоншихыг боддог vйлдвэр, пvvс, компанийнхан vvнийгээ боливол зvгээр биш vv. Шилдэг сайн бараа, бvтээгдэхvvн байгаа юм бол тэрнийгээ монгол хvндээ монгол хэлээр нь хэлэхэд одоохондоо ойлгох байх аа.