Нийслэлд хєл хєдєлгєєн, чимээ шуугиан, эмх замбараагvй байдал хамгийн ихтэй газрын нэг бол Нарантуул худалдааны тєв.

 

Хvнсний бvтээгдэхvvн, хувцас, бусад эдлэлийг нэг дороос хямд vнээр худалдаж авахыг хvссэн иргэд ихэвчлэн Нарантуулын vйлчлvvлэгч байдаг. Сvvлийн vед тус захад хуурамч, баталгаагvй эмийг нууцаар зарж байна" гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдах болсон. Саяхан Нарантуул захаас vр зулбуулдаг эм авч хэрэглэсэн эмэгтэй єєрєє амиа алдах шахсан хэрэг гарсныг уншигчид санаж байгаа биз ээ. Энэ тухай сурвалжлахаар єчигдєр 14.00 цагийн vед Нарантуулыг зорилоо. Тєв хаалгаар ороод л хамгийн эхний лангууны худалдагчаас "Эм хаагуур зарж байна" гэж асуухад тэд "Захын Хаан банкны зvvн талд, "Хєнжил гудас матрас, бєс бараа" гэсэн урт лангууны ойролцоо байгаа. Их нууц байдаг юм шvv. Очоод сэмээрхэн "эм авъя" гэхэд л чам дээр хvрээд ирнэ дээ" гэв. Тэдний хэлсэн ёсоор асуухад хvvхдийн хувцас зарж байсан худалдагч "Цаад хvн чинь" гэж зааж єгєв. Шар хvрэн єнгийн хvрэмтэй, 40 орчим насны эмэгтэй инээмсэглэн утсаар ярьж байв.

Тэрээр "Миний зааврын дагуу уусан биз дээ. Эхний хэд хоногтоо тэгж євддєг юм. Аан бvр босч чадахгvй байгаа юм уу. Зvгээр ээ. Дараа нь эмчид очоод хусуулаад цэвэрлvvлчих" гэж цаад хvнээ ятгасан байдлаар хэлж байгаа нь сонсогдлоо. Тvvнтэй уулзаад vр зулбуулдаг эмийн тухай лавлахад "Чи хэдэн сартай жирэмсэн юм. 45 хоногоос гурван сартай жирэмсэн хvн уух ёстой. Cap чинь болсон юм уу" гэж шулуухан асуув. Том хар цvнхтэй "нууц" эмээ бєєрєндєє тас тэвэрсэн тэр эмэгтэй "Зургаа, гурван ширхэгтэй хоёр эм байна. Єглєє 09.00 цагт хоёр ширхэг эм уугаад орой 21.00 цагт дараагийн эмийг ууна. Гурав дахь єдрийн єглєє гурван ширхэгтэй эмээ тав, таван минутын зайтай уух ёстой гэж зааврыг хэлж єгєв. Энэ эмийг ихэвчлэн 20 хvртэлх насны охид худалдан авдаг байна. 15-18 мянган тєгрєгийн vнэтэй шар цаастай эмийг "ченжvvд" Циркийн хажуу талын бєєний худалдааны тєвєєс авдаг ажээ. Зарим нь Вьетнам, Эрээнээс єєрсдєє очиж бєєнєєр нь авдаг байна. Мєн хажууханд нь эм зардаг Намжил гэх эмэгтэй "Баталгаа, хугацаа энэ тэрийг нь мэдэхгvй. Цаанаас орж ирэхдээ л батлагдсан байдаг байлгvй дээ. Энэ 20 гаруй хvн энэ эмийг зарж байна. За за чи ер нь єєр хvнээс очиж ав" хэмээн тэрээр сvvлдээ цааргалав. Нарантуул захад хаана, хэзээ, хэн vйлдвэрлэсэн нь тодорхойгvй эмнээс хувийн эмийн сангууд их хэмжээгээр авдаг гэж тэдгээр наймаачид ярилаа. Vр зулбуулдаг эмнээс гадна их хэрэглэдэг дебазол, парацетомол, A, С витамин, аналгин зэрэг єдєр тутмын хэрэглээ болсон эмийг тэд ямар ч зєвшєєрєл, хяналтгvйгээр зарж байлаа. Эмийн санч хvн эмийн мэдлэгтэй, эмзvйч мэргэжлээр дээд боловсролтой байх ёстой гэсэн шалгуур байдаг. Гэвч Нарантуул захад "цэцэглэж" байгаа vр зулбуулдаг эмийн далд сvлжээ охид эмэгтэйчvvдийн аминд харанга дэлдэж эхэллээ.

Хvн амын эрvvл мэндэд тустай, ач холбогдол бvхий эмийг хэрхэн нийлvvлэх ямар эмийг хаанаас импортлохыг шийддэг эрх бvхий байгууллага нь Эрvvл мэндийн яамны харъяа Хvний эмийн бодлогын салбар зєвлєл байдаг. Манай улс эм болон эмнэлгийн хэрэгслийнхээ 60 гаруй хувийг гадаадаас авдаг. Дэлхий дээрх их мєнгєний урсгалыг буруу чиглvvлдэг нэг хvчин зvйлийн жагсаалтад хуурамч эмийн наймаа зонхилох болжээ. Гэтэл нийслэлийн хамгийн том худалдааны тєвд аль хэдийнээ хуурамч эмийн наймааны сvлжээ аль хэдийнэ биелэлээ олчихсон нь 20, 30-хан минутын дотор ажиглагдлаа. Дэлхийн эрvvл мэндийн байгууллагаас хэрэглэхийг хориглосон эм тарианы жагсаалтад орсон бvтээгдэхvvн Улаанбаатарт ямар ч хяналтгvйгээр зарагдаж vр зулбуулах, турахыг хvссэн охид бvсгvйчvvдийн хvсэлд дєрєєлєн хуурамч тураах эм бэлдмэлийн худалдаа хаа сайгvй байсаар Єнгєрсєн долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эм эмнэлгийн хэрэгслийн vйлдвэрлэл, борлуулалт эрхэлдэг газруудыг шалгасан. 170 гаруй тєрлийн эм тарианд шинжилгээ хийхэд зєвхєн 27 нь улсын стандартын чанарын шаардлага хангасан байжээ.