Сайн байцгаана уу?

 

Опера гоо сайхны эмнэлгийн зүгээс энэ өдрийн мэндийг хүргэж байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар нилээдгүй хүйтэрээд өвлийн улирал хаяанд иржээ.

Та бүхэн ханиад томуунаас сайтар сэргийлээрэй.

 카카오_이모티콘057.png

Ойрын үед мэс заслын тухай асууж буй үйлчилүүлэгчидийн тоо эрс ихсэж байна. Өвлийн улиралд цаг агаар сэрүүн байдаг тул мэс заслын дараа хавдах, үрэвсэл үүсэх нь харьцангуй бага дээрээс нь нүүрээ нуугаад явахад тохиромжтой улирал болохоор тэр болов уу. Тиймээс ч олон хүмүүс гоо сайхны мэс заслыг намар, өвлийн улиралд хийлгэхээр төлөвөлөдөг.

 

Бид өнөөдөр энэ өвөл давхрааны мэс засал хийлгэхээр төлөвлөсөн та бүхэндээ давхрааны мэс заслын тухай багахан мэдээлэлийг хүргэхээр шийдлээ.

Давхрааны мэс засал нь хамгийн ихээр хийгддэг гоо сайхны мэс засал юм. Давхрааны мэс засал нь анх сормуус дотогш эргэж нүдлүү хатгадаг зовиурыг арилгах эмчилгээний зорилгоор хийгддэг байсан бол орчин үед ихэнхдээ илүү том, гоё нүдтэй болохын тулд хийдэг болсон.

 14368692_1852660461632015_4300021042739056427_n.png

Давхрааны мэс заслыг хийдэг 2 гол арга байдаг. Эдгээр нь зүсэлттэй болон зүсэлтгүй арга юм. Тухайн хүний зовхины өөхлөг, булчингийн нимгэн зузаан, арьсны унжилт зэргээс хамааран мэс заслын аргыг сонгодог. Тэгвэл ямар тохиолдолд аль аргыг ашигладаг талаар мэдэцгээе.

 

Эхлээд зүсэлттэй аргын тухай тайлбарлая.

Зүсэлттэй арга гэдэг нь давхраа үүсгэх хэсэгт зүсэлт хийсэний дараа эргүүлэн оёж давхрааг бий болгодог арга бөгөөд өөхлөг, зузаан зовхитой эсвэл зовхины арьс унжсан тохиолдолд сонгодог. Энэхүү аргаар мэс засал хийсэнээр зовхины өөх, илүүдэл арьсыг авч болдог тул давхраа эргэж арилах эрсдэлгүй байдаг боловч зүсэлтгүй аргыг бодоход эдгэрэлтийн явц удаанаас гадна сорви үлдэх магаддалтай байдаг.

 14192104_1842270299337698_2172459895687487989_n.png

Зүсэлтгүй арга нь зовхинд 1-2мм хэмжээтэй 3-5 нүх гаргаж үүгээрээ дамжуулан арьс болон булчинг утсаар бэхэлж оёдог арга юм. Энэ арга нь зовхи өөхгүй, нимгэн булчинтай тохиолдолд ашиглагддаг бөгөөд зүсэлттэй аргатай харьцуулахад мэс заслын цаг богиноноос гадна мэс заслын дараа үүсдэг өвдөлт, хөхрөлт, хавдалт, сорви зэрэг нь бага байдаг. Гэвч арьс болон булчингийн хооронд хийсэн бэхэлгээ нь суларвал давхраа тайлрах магадлалтай байдаг.

 14225372_1843856522512409_6846723318663566689_n.png

Дээр дурдьсанчлан зүсэлттэй болон зүсэлтгүй аргууд нь өөрсдийн гэсэн давуу болон сул талтай байдаг. Өөрт тохироогүй мэс заслын аргаар мэс засал хийлгэсэнээс болж давтан мэс засал хийлгэх шаардлагатай болох тохиолдол ч байдаг. Иймээс та мэс заслын эмчийн зөвлөгөөг хангалттай авч, өөрт хамгийн тохиромжтой мэс заслын аргыг сонгохыг зөвлөж байна. 

УТАС : 010-2501-5590, 7808-0270

МАЙЛ ХАЯГ : opera_mgl@yahoo.com

ФЭИСБҮҮК : opera Гоо сайхны эмнэлэг

ХАЯГ : 서울시 강남구 역삼동 820 글라스 타워 / 강남역 11번출구