ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХДЭЭ ҮҮНИЙГ ЗААВАЛ ШАЛГААРАЙ

11.jpg

Төгс галбирын төлөөх бүсгүйчүүдийн зүтгэл ямар ч улиралд, ямар ч цагт үргэлжилж л байдаг.

Ялангуяа нимгэн хувцас өмсдөг улирал ирэхэд улам ширүүсдэг билээ.

Ойрын үед өөрийн биеийн сул талаа нуух гэж хичээхээс түрүүлээд өөрт зохих мэс засал хийлгэх явдал их болж байна.

Махлаг биетэй бүсгүйчүүд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гээд бүх л аргыг ашиглаж гуалиг биетэй болохыг хичээдэг. Гэвч зөв хооллолт, байнгын дасгал хөдөлгөөнөөр ч шийдэж чадахгүй асуудалтай бүсгүйчүүд ч байдаг. Хэт жижиг хөхнөөсөө болоод ямар ч хувцас өмссөн нэг л зохимжгүй байдаг бүсгүйчүүд багагүй байдаг.

2.png

​​​Тиймээс ч хөх томруулах мэс засал хийлгэхээр гоо сайхны эмнэлгүүдийг зорих бүсгүйчүүдийн цуваа ихэссээр байна. Хөх томруулах мэс засал нь барихад зөөлхөн болох, мэс заслын сорви бүдэгрэх гээд бүрэн эдгэх хүртэлээ 2-3 сар буюу түүнээс дээш хугацаа шаардагддаг. Тиймээс хавартаа бэлдээд намар өвөлдөө мэс засал хийлгэхэд хамгийн тохиромжтой байдаг. 

3.png ​​

ОПЕРА гоо сайхны эмнэлгийн КИМ СОГ ХАН эмчийн хэлсэнээр интернэтээс хөхний мэс заслын талаарх мэдээллийг хайж олоход амархан боловч хүн бүрийн биеийн галбир болон онцлог харилцан адилгүй байдаг. Үүнийгээ дагаад мэс заслын аргачлал, мэс засалд ашиглах имплантууд ч өөр өөр байдаг. Тиймээс мэс заслын өмнө мэргэжлийн туршлагатай эмчтэй сайтар зөвлөсөний эцэст мэс засал хийж байж сэтгэл ханамжтай үр дүнг бий болгох боломжтой юм.

4.png

Тухайн хүнд тохироогүй имплантыг мэс засалд ашигласанаар мэс заслын дараа хөх хоёр өөр болох, имплант хатуурах гэх мэт сөрөг нөлөө үүсэх боломжтой байдаг. Тийм ч учираас мэс заслын өмнөх эмчийн үзлэг маш чухал бөгөөд тухайн эмчээс маш нарийн мэдрэмж шаарддаг юм.

Хөхний мэс засалд одоогийн байдлаар 3 төрлийн имплантыг өргөнөөр ашиглаж байна. Энэ дундаас усны дусал эсвэл бөөрөнхий хэлбэрийн барзгар гадаргуутай имплант эрэлт ихтэй байдаг. Учир нь хэлбэр нь хүний өөрийн хөхний хэлбэртэй хамгийн адилхан байдаг. Гарт баригдах байдлаасаа гөлгөр гадаргуутай бөөрөнхий имплант зөөлөн байдаг. Үүнээс гадна Солонгосдоо цөөхөн хэдэн эмнэлэг л ашиглаж байгаа microtexture имплант ойрын үед хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Энэхүү имплант нь дээр дурдсан имплантуудын давуу талуудыг өөртөө агуулсан байдаг. Барихад зөөлөн, харагдах байдал ч мөн өөрийн мэт байж чаддаг.

5.png

Мөн microtexture имплантаар мэс засал хийлгэсэний дараа имплант хатуурах, үрэвсэл үүсэх гэх мэт сөрөг нөлөө хамгийн бага байдаг. Түүнээс гадна мэс заслын дараа заавла массаж хийх шаардлагагүй гэдгээрээ бүсгүйчүүдэд их таалагддаг. ​

Олон янзын имплант байдагтай адил мэс заслын арга ч олон төрөл байдаг. Одоогоор хамгийн их ашиглагддаг арга бол имплантын дээд хэсгийг цээжний их булчингийн доор, доод хэсгийг хөхний зөөлөн эдийн доор байрлуулдаг dual plane арга юм. Энэхүү аргыг ашигласанаар нэгдүгээрт хөхний булчирхайд имплант хүрэхгүй учираас мэс засал хйилгэсэн ч хүүхэд хөхүүлэхэд асуудалгүй, хоёрдугаарт хөхний хэлбэр илүү төрлөхийн мэт болж өгдөг.

6.png

Дахин сануулж хэлэхэд хүн бүрийн биейн онцлог, хэлбэр харилцан адилгүй байдаг тул та мэргэжлийн эмчтэй зөвлөж байж ​ямар имплант ашиглаж, ямар аргаар мэс засал хийлгэхээ шийдээрэй.

Та бүхэнд амжилт хүсье.

14066279_1838387726392622_2609323156755712238_o.png