Ансан Шива хотын хамгийн том Сэнтрал нэгдсэн эмнэлэг
Өвчтнөө гэр бүлийн гишүүн хэмээн бодон өвчтнүүдийнхээ санал хүсэлтийг эрхэмлэн дээдэлж, хамгийн сайн чанарын итгэж болох эмчилгээ үйлчилгээ болон эмнэлэгийн орчныг бүрдүүлэн, хүн төрөлхтний эрүүл мэндэд тус нэмэрээ оруулах зорилготойгоор 2007оны 6-р сард Сэнтрал эмнэлэг байгуулагдсан түүхтэй. Манай эмнэлэг нь 13302м квадратын хэмжээ бүхий нэгдсэн эмнэлэг бөгөөд 9-давхар төв байр болон 6-н давхар туслах байртай ба хэвтэн эм...члүүлэх 400хүний ор, хүнд өвчтний тасаг, хүүхдийн тасаг зэрэг тусгай тасгуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын стандартчлал болох олон улсын эмнэлгийн байгууллагын магадлан итгэмжлэлд 2 ч удаа тэнцсэн бөгөөд өвчтөний аюулгүй байдал, эрхийг хамгаалах асуудалд гоц анхааран ажилладаг эмнэлэг гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны БНСУ-ын дэвшилтэт анагаах ухааны салбарыг тэргүүлэх судалгааны Гёнги аймгийн төв эмнэлгээр шалгарсан.Мөн гадаад орнуудаас төдийгүй Солонгос улсад ажиллаж,сурч,амьдарч буй олон арван өвчтөнүүд манай эмнэлгийг зорин ирж байна. үүнд : ерөнхий мэс засал, бэртэл гэмтэл, хиймэл үе суулгах, хөхний хавдар,умайн хүзүү, бамбай булчирхай,мөн гэмтэл согог үе мөчний робот мэс засал, бүдүүн нарын гэдэсний дуран, ходоодны шарх, гоо сайхан,эмэгтэйчүүд, имплант, бүтэн биений нэгдсэн шинжилгээ гэх мэт ЭМНХЯ-наас хүлээн зөвшөөрсөн БНСУ-ын төлөөлөх эмчилгээний арга технологиор өвчтнүүдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалсаар ирсэн. Ялангуяа гадаад өвчтөнд үйлчлэхийн төлөө олон улсын эмчилгээний төв дээр англи, монгол хэлний координатор ажиллаж эмчилгээ, виз, оршин суух, жуулчлал зэрэг янз бүрийн салбарын тусламж үзүүлэхийн сацуу хятад болон бусад хэлний сайн дурын ажилчид ажиллан гадаад өвчтөнд хурдан шуурхай эмчилгээ үйлчилгээний дэмжлэг үзүүлж байна. Та бүхний эрүүл мэндийн төлөө манай эмнэлэгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Сэнтрал эмнэлэгийн ОУЭМтөв : 031-8041-3098
010-2455-2743 Монгол ажилтан
010-7440-9399