Шамбарам өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

            

Бидний ярьж заншсанаар цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой хэмээн нэрлэдэг юм. Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч, цvлхэн vvссэнээр илэрдэг. Ингэж vvссэн цvлхэн шулуун гэдэсний салстыг тvрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Энэхvv шамбарамын зангилааны vvссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж vздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг. Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бvлэн vvсгэдэг. Энэ vед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Шамбарам vvсэх шалтгаан

Өтгөн хатах, олон дахин гvйлгэх, архи спиртийн төрлийн бvтээгдэхvvн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хvнд зvйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин vvсэх шалтгаан болно. Эмэгтэйчvvдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин vvсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.

Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг
Дотор байрлалтай шамбарамын vед онцын зовиур илэрдэггvй. Ихэнх тохиолдолд хvмvvс хvндээр бие засах vед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хvндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг.
Зарим тохиолдолд цvлхэн хагарч цусан бvлэн vvсгэдэг. Ийм vед яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. Шамбарам өвчин нь өвчтөний амь насанд төдийлөн аюултай биш юм. Уг өвчнийг ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд манай эмнэлгийн хувьд шамбарам өвчнийг vе шат, зэрэглэлээс хамааран эмийн, мэс заслын зэрэг аргуудыг хэрэглэн эмчилж байгаа. Мэс ажилбар нь хvний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагvй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. Сvvлийн vед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм.

Гадна байрлалтай шамбарамын шинж
Гадна байрлалтай шамбарамын vед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хvний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ vед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хvндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгvй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжvvд илэрдэг. Энэ өвчнөөр хvмvvс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгvй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгvйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.

Урьдчилан сэргийлэх аргууд

Хувийн ариун цэврийг сахих.
Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагvйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан vрэвсдэг. Имйд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бvлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгvй байж болно.

Өтгөн хаталт болон гvйлгэлтээс сэргийлэх
Өтгөн хатах нь хvндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гvйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.

Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий
Судалгаанаас харахад хэвийн vед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Vvнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илvv суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Өтгөн хаталтаас сэргийлэх
Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хvмvvс хvнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зvйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сvv, тоост хэрэглэдэг хvмvvс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгvй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хvнс хэрэглэж гvйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин vvсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаанаар суух болон зогсох, хvнд зvйл өргөхөөс зайлсхийх
Удаан хугацаагаар суух, жолоо барих, хvнд зvйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт vvсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй vедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хvнд зvйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.

Ууц нуруу ,өгзгөө дулаан байлгах.
Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хvний хувьд аль болох хvйтэн газар суухаас зайлсхийн бvлээн гудас хэрэглэх нь зvйтэй.

Байнга угааж байх
Өдөр бvр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрvvл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Халуун ногоо болон спиртийн төрлийн зvйлийг хvнсэндээ хэрэглэхээс зайлсхий.
Халуун ногоо, улаан чинжvv, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгvй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон vрэвсvvлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хvнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хvндрэх шалтгаан болж өгдөг юм.

Буруу эмчлэхээс зайлхий
Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хvн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг. Орчин vед шулуун гэдэсний амсрын дээрх өвчнvvд нь бvрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь өвчний оношийг зөв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бөгөөд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь өвчин хvндрэх, эдгэрэхгvй байх шалтгаан болдог юм шvv.

Арчилгаа
40 – 45 хэмийн бvлээн усаар онгоцыг дvvргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дvрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ vед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг vрэвсэл, мэс заслын дараа илvv удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагvй .

 
Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Холбоо
KIMAWorld

Дэлгэрэнгүй мэдээлэл авах~~

утас: 031-978-8808
         070-8829-8379

и-мэйл:
kimaworld4u@yahoo.com

www.kimaworld.net/mn