Хоол унднаас болж гэдэс нь євдєж байгаагvй хvн гэж бараг байхгvй байх.
. Хоолны хордлого авсан vед гэдэс хvржигнэн дуугарч мушгин євдєх, єдєрт 3-10 удаа гvйлгэх, заримдаа халуурах, толгой бага зэрэг эргэх зэрэг шинж илэрдэг. Энэ нь таны биенд євчин vvсгэгч бичил биетvvд орчныг илтгэж байгаа ажээ.

Гэдэс євдсєн vед ямар арга хэмжээ авах ёстой вэ?. Ингээд гэдэс євдєж эхлэнгvvт ойрын 24-36 цагийн туршид хоол идэхгvй байх хэрэгтэй. Євдєж байгаа гэдсэнд хэсэг зуур амрах шиг сайн зvйл гэж vгvй. Харин шингэн юмыг аль болох их уух хэрэгтэй. Архи, пиво биш харин буцалсан ус, жимсний шvvс зэрэг шингэн юм хэлж байгаа юм шvv. Биенээс бичил биетvvдийн ялгаруулсан хортой бодисуудыг шингэн юм гадагшлуулдаг. Цаг тутамд нэг стакан чихэргvй хар цай эсвэл буцалсан ус уугаад байхад л хангалттай. Гэхдээ нэг амьсгаагаар биш харин бага багаар залгилан уух хэрэгтэй байдаг.
Гvйлгэж, бєєлжих нь шингэний дутагдалд хvргэдэг тєдийгvй натри, хлор зэрэг бодисын дутагдлыг хvний биенд vvсгэдэг байна. Тиймээс эдгээр бодисын дутагдлыг нєхєхийн тулд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг давс хийж уухад л хангалттай байдаг. Мєн калийн дутагдлыг нєхєхийн тулд тємс эсвэл луувангийн хандыг уух хэрэгтэй. Харин тємс, лууванг нь идэх хэрэггvй. Зvгээр л дээрх ногоонуудыг сайтар угааж цэвэрлээд vйртэл буцалгаад шvvж, хандыг нь уух хэрэгтэй.
Мєн vзэм, банан зэрэг хаа сайгvй зарагдаж байдаг жимсийг элсэн чихэргvй, компот чанаж уух тун зvгээр байдаг. Гэхдээ мєн л дээрхийн адилаар жимсийг нь идэх хэрэггvй.
Хордлого авсан хvн гvйлгэж, бєєлжvvлэх замаар євчин таригч бичил биет бvхий хортой хоолноос хурдан ангижирдаг байна. Тиймээс vvнд саад болох биш харин ч туслаад єгєх нь зvйтэй хэрэг болно. Литр усанд цайны халбагаа хvнсний сод гэсэн баримжаатайгаар найруулаад ууж чадахаараа ууна. Бєєлжvvлэхгvй бол хэлний уг дээр хоёр хуруугаар дарах зэргээр бєєлжvvлэх хэрэгтэй. Ийм аргаар 3-4 удаа ходоодоо цэвэрлэх нь тун ч сайн vр дvнтэй байдаг. Гэхдээ гэдэс євдєж дотор муухай оргиж эхэлснээс хойших эхний зургаан цагийн дотор дээрх аргаар ходоодоо цэвэрлэх нь vр дvн єгдєг гэдгийг тогтоож аваарай.
Гэдэсний євдєлтийг багасгахын тулд цагийн зvvний дагуу иллэг хийгээд ороолт эсвэл алчуураар ороох хэрэгтэй. Гэдсэн дэх хортой бичил биетvvдийг бєєлжих, гvйлгэх зэргээр гадагшлуулсны дараагаар хvний бие аяндаа хэвийн байдалд ордог.
Харин 2-3 хоног болсон євдєлт намжаагvй, хvчтэй євдєх, халуун 38,5 ба тvvнээс дээш байх, гэдэс євдєж эхэлснээс хойш 2 хоног єнгєрсєн нь бєєлжvvлэх, бєєлжсєнд цус эсвэл хар хvрэн єнгийн зvйл байх, хоногт 10 тvvнээс дээш удаа гvйлгэх, нvд хvнхийж, шvлс єтгєрєх, юм ууж чадахгvй байх vед эмчид нэн даруй хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.