Урт наслая гэвэл бүдүүн гэдсээ цэвэрлэж байгаарай
 
 
2010-02-21  Ардын эрх

 Хоол хүнсний үлдэгдэл нь бүдүүн гэдсэнд тогтож, хэлбэр хэмжээгээ алдсанаас олон төрлийн дотрын өвчин үүсдэг болохыг эрдэмтэд нотолсон байна.

- Шарж хуурсан, хурц хоол их хэрэглэсний улмаас үүссэн үлдэгдэл нь ус, тос, спирт, эфирийн тосны алинд ч уусдаггүй гэнэ.

- Ялангуяа цардуул нь цаашид цусанд орж, судасны ханыг хатууруулж бөглөрөө үүсгэх, улмаар даралт ихэсгэх зэрэг олон муу уршигт хүргэдэг аж.

- Ямар ч хүнсний зүйл 24 цагаас дээш хугацаагаар байвал хэт ялзарал үүсч бүдүүн гэдсийг өвчлүүлдэг.

- Өтгөн хатах эмгэг нь энэ бүхнээс үүдэлтэй.

- Хоногт дор хаяж нэг удаа өтгөнөөр бие засаж байвал сайн.

- Ургамлын гаралтай хоол хүнс бүдүүн гэдэсний ханыг тэжээж, гадагшлах замдаа хоолны үлдэгдлийг цэвэрлэдэг.

- Байнга өтгөн хатдаг бол ойр ойрхон бургуй тавьж гэдсэн дэх ялзмагаа гаргаж байх хэрэгтэй.

- Гэдсээ цэвэрлэх хүсэлтэй бол нэг литр усанд тал нимбэгний шүүс хийж бургуй тавих хэрэгтэй.

- Хэрэв бүдүүн гэдэсний эмгэгтэй бол доорх эмчилгээг хийгээрэй. Үүнд:

- Овъёос, гурвалжин будаа, хар чавгыг хамтад нь удаан чанаж уу.

- Лууван, давсалсан байцаа, хатаасан интоор, хатсан алимны хандыг өдөрт 4-5 удаа уу.

- Давсалсан өргөст хэмхийн шүүс нь бүдүүн гэдэс өвчилсөн үед сайн үйлчилгээтэй тул өдөрт дөрвөн аяга уух бөгөөд дарсан хугацаа нь нэг сараас багагүй бол сайн.