Ямар ч эмэгтэй хvний амьдралд цэвэршилт гэж шийдвэрлэх vе байдаг. Цэвэрших хэрээр бие организмд тодорхой өөрчлөлтvvд гарах бөгөөд энэ нь хvн бvрд янз янзаар илэрнэ. Ихэвчлэн бие галбир, сэтгэл санаа, зан араншин, бэлгийн мэдрэмжид ямар нэгэн таагvй өөрчлөлт гарах бөгөөд сарын тэмдэг зогсохоор хөгширлөө гэж ойлгодог.

Аажимдаа сар болгон биений юм ирэх, жирэмслэх, сарын тэмдгийн өмнөх өвдөлт гэх зvйлvvдээс айлтгvй болсондоо дасацгаана. Зарим нэг нь цэвэршинэ гэхээр ихэд сандарцгаана. Бусдад таалагдахгvй болох, ганцаардах, хэн ч сонирхохгvй болох мэтээр төсөөлнө. Нөхөн vржих чадваргvй болсондоо ч харамсаж болох юм. Үнэндээ манайд энэ талаар бичээд яриад байдаггvй, мэдлэг, мэдээлэлгvй болохоор ингэж л байх ёстой юм шиг явсаар байна. Гэтэл орчин vеийн эмэгтэйчvvд амьдралынхаа 1/3-ыг цэвэршилтийн дараа өнгөрөөх боллоо. Цэвэршлээ гээд ерөнхий амьдралын хэв маяг, ажил төрөл, гэр бvл, хань ижил бас өөрчлөгдөөд байхгvй тул эрэгтэй эмэгтэй хvмvvс энэ талаар тодорхой мэдлэгтэй байж, өөрсдийгөө боловсруулах нь бодит шаардлага билээ. Зvгээр нэг хөгширч амьдрах бус амьдралын сайн сайхныг мэдэрч, эрvvл мэнд, гоо сайхнаа хадгалж амьдрах нь танаас л хамаарна.
Цэвэршилт гэж юу вэ?
Сарын тэмдэг зогсох vеийг хэлнэ. Өндгөвчнөөс өндгөн эс ялгарахаа больж, жирэмслэхгvй болно гэсэн vг. Гэхдээ цэвэршилтийн өмнөх vе гэж хамгийн чухал vе бий. Энэ vед эмэгтэйн бие, мэдрэмж, дааврын байдалд өөрчлөлт гарна. Тухайн хvнээс хамаарч хэдэн сар эсвэл хэдэн жилээр ч явагдаж болно. Цаад тал нь 10-аад жил vргэлжилдэг гэж vздэг. Цэвэршсэн гэдэг бол энэ vеийн дараах байдлыг хэлнэ. Цэвэршилтийн өмнөх vед өндгөвчнөөс эстроген дааврын ялгаралт аажмаар багасна. Хэсэг vе ихсэж , багасах нь шилжилтийн vетэй төстэй боловч vр дагавар нь илvv мэдэгдэхvйц сөрөг нөлөөтэй байдаг. Мэс засал, хими, туяа эмчилгээ зэрэг гадны нөлөөтэй цэвэршилт гэж бас бий. Ийм vед цэвэршилтийн өмнөх vе гэж байхгvй шууд цэвэршинэ.

Цэвэршилтийн шинж тэмдгvvд
Цэвэршилт ойртох хэрээр сарын тэмдэг алдагдаж эхэлдэг. Бусад шинж тэмдэг:
• vе мөч өвдөх, янгинах
• нvvр хvзvv рvv халуун оргих
• санаа бодол төвлөрөх, санахад ямар нэг өөрчлөлт илрэх
• бэлгийн дур хvсэл өөрчлөгдөх
• vе vе толгой өвдөх
• шөнө халуун оргих
• ойр ойрхон шээх
• өглөөгvvр бие сулрах, ядрах
• vтрээ хуурайших, бэлгийн хавьтал өвдөлттэй болох
• сэтгэл санаа өөрчлөгдөх
• нойр хулжих
• бvсэлхий, гуяар таргалж эхлэх
Дээрхи шинж тэмдгvvд заавал илрэнэ гэсэг vг биш. Зарим нэг нь эсвэл огт илрэлгvй байж болно. Гэхдээ цэвэршилтийн өмнөх vе явагдаж л байдаг тул зохих арга хэмжээ авах хэрэгтэй. Сvvлийн vед харьцангvй залуу насны, ганц бие, тогтмол бэлгийн харьцаагvй эмэгтэйчvvд ихэссэн бөгөөд цэвэршилтийн өмнөх нас 35-аас эхэлдэг гэж vзвэл ихэнх нь өөрсдийн биеийн өөрчлөлтийг зөв дvгнэх ойлголтгvй ихэвчлэн дан гоо сайхандаа онцгой анхаарч эхэлдэг. Гэтэл бие организмд болж байгаа цэвэршилтийн өөрчлөлттэй шууд холбоотой байдаг. Хамгийн гол нь зvрх судасны өвчинд нэрвэгдэх, шvд муудах, яс сийрэгжих улмаар бэртэл гэмтэл авах эрсдэл ихэсдэг аюултай.
Цэвэршилтийн өмнөх vе
Хамгийн эрт гэхэд 35 наснаас эхэлдэг гэж vздэг. Тамхи татдаг бол 2 жилийн өмнө цэвэршинэ. Манай цэвэршилтийн дундаж нас 45. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар 40 наснаас өмнө бол эрт цэвэршсэн гэж хэлнэ. Өндгөвч авах, тайрах мэс заслаар цэвэршсэн бол бие организмд гэнэт таагvй өөрчлөлтvvд гарах бөгөөд ихэвчлэн сэтгэл санааны ямар нэгэн хямралд ордог тул эмчилгээ хяналт онцгой шаардлагатай. Зарим хvмvvс янз бvрийн шинж илэрсэн ч удахгvй цэвэршээд зvгээр болчихно гэж боддог. Гэвч ихэнх эмэгтэйчvvдэд 2-3 жил vргэлжилдэг боловч мөн 10-12 жил ч сунжирч болно. Ялангуяа бэлгийн дур хvсэл, бэлгийн амьдралын хувьд эмчлэхгvй бол илvv хvнд байдалд орж болно. Энэ vед жирэмслэх боломж багассан болохоос vргvй биш тул жирэмснээс хамгаалах хэлбэрийг мөн зөв сонгох хэрэгтэй. Сарын тэмдэг vзэгдээд алга болдог ч жирэмслэж болно.
Халуун оргих шинж
Биеийн дээд хэсэг, нvvр толгой руу 30 секундаас 5 минут хvртэл хугацаанд халуун төөнөж болно. Цусан дахь дааврын өөрчлөлттэй холбоотой. Гар хуруугаар зvvгээр хатгах мэт болж, зvрхний цохилт ихсэх зэргээр эхлэх бөгөөд цээжнээс нvvр лvv халуун төөнөж, нvvрний арьс улайж ирнэ. Эмэгтэйчvvдийн 75%-д ямар нэг хэмжээгээр халуун оргилт илэрнэ. Тэдгээрийн 50%-д өдөр 1 удаа илрэх бөгөөд бусад тохиолдолд өдөрт хэдэн ч удаа халуун оргиж болно. 100-аас 10 эмэгтэйд цэвэршсэнээс хойшхи 5 жилд мөн энэ шинж илэрсэн хэвээр байдаг.
Халуун оргилтыг хөнгөвчлөх зөвлөгөө.
Эмчийн заалт хяналтын дагуу даавар нөхөх эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эмчийн заалтгvй эмийн бус эмчилгээний хувьд бол:
• тогтмол дасгал, хөдөлгөөн, хvйтэн душ, сэрvvн орчин
• кофе, спиртийн ундаа, халуун ногоо хязгаарлах
• тайлахад хялбар дан даавуун хувцас давхарлаж өмсөх
• юунаас болж халуун оргилт өдөөгдөж байгааг тодруулах, зайлсхийх