Тээрхийн арьсыг огтлох 

/хөвч таслах буюу хозлох/
                                     

 

Тээрхий буюу эр бэлэг эрхтэний толгойн арьсыг огтлохыг анагаах ухаанд Циркумциз гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбар олон мянган жилийн настай гэж үздэг бөгөөд ерөнхийд нь тээрхийн арьсыг бүхлээр нь ба хэсэгчилэн огтлох гэж хуваадаг. Манайхан хөвч таслах гэж ярьдаг.

 

Ерөнхий

 

Лалын шашинтнууд, иудейчууд нь энэ мэс ажилбарыг шашны үндэслэлээр эрт дээр үеэс хийсээр ирсэн байдаг. Харин орчин үед эцэг, эхчүүд нь шашнаас гадна эрүүл мэнд, эрүүл ахуй зэрэг янз бүрийн шалтгаанаар эрэгтэй хүүхдийхээ тээрхийн арьсыг огтлуулах мэс заслыг хийлгэх болжээ.

 

Шалтгаан

 

Анагаах ухааны үүднээс хүүхдэд ийм мэс ажилбар хийхэд хүргэдэг гол шалтгаан нь фимоз буюу тээрхийн арьсны нарийсал юм. Фимозын үед тээрхийн арьс нарийссан, бэлэг эрхтэний толгой ил гарах боломжгүй болсон байдаг. Үүний улмаас бэлэг эрхтэний толгойн орчимд бэлгийн өнгөр ихээр хуримтлагдан үрэвсэл үүсэх аюултай байдаг.

 

Насанд хүрэгчдэд мөн л фимозын үед болон үрийн шингэн хэт хурдан гадагшлах шинжийн үед хийдэг. Тээрхийн арьсыг огтолсны дараа бэлэг эрхтэний мэдрэмтгий байдал нь буурснаар хурьцал илүү удаан үргэлжилж, үрийн шингэн хэт хурдан гадагшлахаас ангижрах боломжтой.

 

Орчин үед тээрхийн арьс огтлох хагалгааг мэдээ алдуулалттай хийх болсон. 12-14 насны хүүхдүүдэд ерөнхий мэдээ алдуулалтын дор хийдэг болсон, насанд хүрэгчдэд хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар хийнэ.

 


Тээрхийн арьс огтлохын давуу тал:

 

Тээрхийн арьс огтлохыг хүүхдийн эрүүл мэндэд зарим талаар тустай гэж үздэг.

Тухайлбал:

-      Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл зэрэг шээсний замаар халдварладаг өвчин тусах эрсдэл нь 10 дахин багасдаг гэж үздэг.

-      Тээрхийн арьсыг огтолсноор БЗХӨ халдах эрсдэл нь эрс багасдаг гэж үздэг.

-      Эрэгтэй хүүхдэд нярайд нь тээрхийн арьсыг огтлох мэс ажилбар хийвэл бэлэг эрхтэний өмөн үү үүсэх эрсдэл нэлээд багасдаг.

-      Эмэгтэйчүүдэд умайн хүзүүний өмөн үүгийн шалтгаан болдог 16 ба 18 төрлийн папиломын вирусын халдварыг циркумциз хийлгэсэн буюу хөвчөө хөндүүлсэн эрчүүдээс авах магадлал бага. Эрчүүд нь толгой дараалан тээрхийн арьсаа огтлуулсан байдаг лалын шашинтан, иудейчүүдийн эмэгтэйчүүдийн дотор умайн хүзүүний хорт хавдар тун ховор тохиолддог нь үүний нэг жишээ юм.

-      Бэлгийн өнгөр үүсэх нь багасдаг болохоор бэлэг эрхтэний ариун цэвэр сайжирдаг байна.

 

Хэрэв та энэ төрлийн мэс заслыг хийлгэхээр шийдсэн бол манай байгууллагын гэрээт эрэгтэйчүүдийн эмнэлэг болох Сөүл болон Илсан хотод байрлалтай Адамс, Кунел эмнэлгүүдэд хандахыг санал болгож байна.

 

Хөвч таслах энэ мэс ажилбар болон бэлэг эрхтэн 3 төрлийн аргаар томруулах мэс засал, БЗХӨ-ний шинжилгээ, эмчилгээ, түрүү булчирхайн эмчилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ эмчилгээг мэргэжлийн шилдэг эмч нар гардан хийж байна.

 

Тус эмнэлгийн захиалга болон орчуулгын үйлчилгээг эрүүл мэндийн холбоо KIMAworld хариуцан ажиллаж байна.

 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: Монголоос: 9830-6827

                                                                    Солонгост: 031-978-8808

                                                                                     070-8829-8379

И-мэйл хаяг: kimaworld4u@yahoo.com

Homepage: www.kimaworld.net/mn

 

                                                 -KIMAWORLD-