Сонгинохайрхан дүүргийн нутаг, Найрамдлын замд “Тоёота спринтер” маркийн 41-74 УБЕ маркийн авто машин онхолдож, зорчигч 23 настай Г-ийн амь нас хохирч, гурван хүн гэмтсэн зам тээврийн хэрэг гуравдугаар сарын 1-нд болсон байна. Онхолдсон машины жолооч Т.Төрмөнх нь 1.32 хувийн согтолттой байжээ. Энэ нь согтолтын өндөр зэрэг юм. Өөрөөр хэлбэл авто машин жолоодох ямар ч чадваргүй болсон гэсэн үг. Ингэж нэгэн согтуу жолоочийн балгаар 23 - хан настай залуу хорвоог орхижээ. Сүүлийн үед баяр ёслолууд ээлж дараалан болж байгаатай холбоотойгоор жолооч нар архи хэрэглэсэн үедээ жолооны ард суух нь элбэгшсэн байна. Тиймээс өөрийнхөө болон зорчигчдынхоо амь нас аюулгүй байдлыг хамгаалах үүднээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн зорчигч та ч өөрийн тань амь насыг дааж яваа жолоочид зохих шаардлагыг тавих нь зүйтэй юм.