Лийр нь глюкоз, фруктозыг ихээр агуулдаг. Өвчиний улмаас бие суларсан хүмүүс хэрэглэхэд зохимжтой. Лийрэнд агуулагдах органик хүчлүүд нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг өдөөдөг тул гэдэсний өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Үүнээс гадна органик хүчил нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул бүдүүн гэдсэн дэх хоол ялзралтыг багасгана. Лийр нь бороор баялаг. Бор нь кальци ясанд шимэгдэхэд эерэгээр нөлөөлж байдаг. Лийр нь харшил бага өгөх тул хүүхдийн хоолонд тохиромжтой. Лийр нь биеийг цэвэрлэх үйлчилгээтэй.
Усан үзэмд 20% орчим сахар агуулагддаг. Эдгээр нь глюкоз, фруктоз хэлбэрээр байх тул хүний биед хялбар гүйцэт шимэгддэг.Олон зууны турш усан үзмийг биеийн ерөнхий байдал сэргээх зэргээр хэрэглэж ирсэн.Хар болон улаан усан үзэм нь ихээхэн хэмжээний биофлавонойд агуулагддаг. Энэ биофлавонойд нь антиоксидантад хамаарагдах бөгөөд чөлөөт байдалд сахарыг саармагжуулах тул хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх боломжтой. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд усан үзэм нь цус шингэлэх үйлчилгээтэй тул зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулна. Усан үзэмд агуулагдах элагений хүчил нь эс мутацлагдахаас сэргийлдэг. Усан үзэм нь калийн эх үүсвэр болдог.

Гадил нь илчлэг өндөртэй жимс тул 1 ширхэг дундаж хэмжээтэй гадил нь 300ккал илчлэг өгдөг. Гадил жимс нь кали ихээр агуулдаг.
Гадил нь хүнсний харшил бараг үзүүлдэгггүй тул хүүхдийн хоолонд өргөн хэрэглэвэл зохимжтой. Зарим эмч нар ходоодны хямралын үед гадил хэрэглэхийг зөвөлдөг. Өндөр илчлэгтэй тул тамирчид тэмцээний өмнө хэрэглэвэл мөн зохимжтой. Гадил нь калийн эх үүсвэр болох ба 100грамм жимсэнд 440-450мг хэмжээгээр агуулагддаг

Амтат жүрж
Жүрж нь хооллох дуршил нэмэгдүүлэх тул Анорексия өвчиний үед хэрэглэхэд зохимжтой. Амтат жүржинд агуулагдах амин дэм нь биеийн эсэргүүцлийг сайжруулна.
Амтат жүржийг хэрэглэхэд цусан дах холестриний хэмжээг бууруулдаг тул судасны хатуурал ба зүрх судасны өвчтэй хүмүүс тогтмол хэрэглэвэл зохимжтой. Амтат жүржийн шүүс нь ходоодны хүчил багассан хүнд ихээхэн тустай.

Эслэг багатай жимс бөгөөд эрт дээр үеэс эхлэн амны хөндий, залгиур хоолойн үрэвслийн үед шүүсийг нь ам зайлан хэрэглэдэг байсан.

Ханборгоцой нь магнигаар баялаг бөгөөд
энэ эрдэс нь дархлааны системийг сайжруулах, уураг нүүрс усны солилцоог дэмжих, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн зовиурыг арилгах гэх мэт эерэг нөлөө үзүүлнэ. Ханборгоцойнд маргенецаас гадна магнийн төмөр зэрэг эрдэс С, А, В1, В6 амин дэмүүд болон полийн хүчлүүд агуулагдана. Ханборгоцойнд агуулагдах фермент нь бие дэх химийн урвалыг идэвхжүүлж биеийг сэргээнэ.