Доктор Эмотогийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг сонирхуулья. Тэрбээр гурван шилэн саванд будаа хийж усаар дvvргэсэн байна.

Тэгээд сарын турш єдєр бvр эдгээр гурван шилэндээ єєр єєр vг хэлж байж.

Нэг дэхэд нь "баярлалаа",
хоёр дахид нь "чи тэнэг",харин
гурав дахид нь огт анхаарал тавьсангvй.


Ингэхэд сарын дараа нэгдэх шилтэй будаатай ус нь хурц таатай vнэр гарган исч эхэлсэн бол, хоёр дахь шилтэй нь харлаж, харин ямар ч анхаарал тавиагvй гуравдахь шилтэй нь ялзарч эхэлсэн байна.

Дэлхий дээр хамгийн єргєн тархсан атлаа мєн хамгийн нууцлаг бодис нь ус. Та гурав дєрвєн цаг компьютерийн ард суухад л толгой чинь євдєнє. Энэ нь бидний бие махбодийн дєрєвний гурвыг бvрдvvлдэг ус "уурлаж" эхэлж байна гэсэн vг.

Химийн хэлээр ус гэдэг маань устєрєгчийн хоёр, хvчилтєрєгчийн ңэг молекул. Харин усны ид шидийн шинж чанарыг эрт дээр vеэс ашиглаж ирсэн бєгєєд XX зуунд эрдэмтэд хvртэл усыг ид шидтэй гэдгийг хvлээн зєвшєєрєх болсон юм. Тухайлбал, Японы Иокогамийн хvрээлэнгийн мэргэжилтэй, нэртэй эмч Масару Эмото. Ус хvний бодол санаанд хариу єгєх чадвартайг тэрбээр анх нээсэн юм. Ус мэдээллийг хvлээж авах, хуулбарлах, хадгалах бvр дамжуулах чадвартай гэнэ.

-Усны "оюун санамжийг" судлахад маань нэгэн гайхалтай явдал нєлєєлсєн гэж Масару Эмото ярьж байна. Зvvн-Ємнєд Азийн бvс нутагт бєєнєєр устгах зэвсгийн хаалттай лабораторид 1956 онд нэгэн хачирхалтай зvйл болсон юм. Энэ зэвсэг ямар шинж чанартай байх талаар мэргэжилтнvvд нэгэн нууц зєвлєгєєний vеэр хэлэлцэж маргаан єрнvvлж байж. Гэтэл зєвлєгєєн гэнэт тун санамсаргvйгээр зогссон юм. Зєвлєгєєнд оролцож байсан бvх хvнийг хоолны хордлогын маш хvнд хэлбэр гэсэн оноштойгоор яаралтай эмнэлэгт хvргэжээ. Хамгийн гайхалтай нь савтай уснаас єєр ямар ч хоол ундны зvйл ширээн дээр байгаагvй гэнэ. Усыг шалгаж vзэхэд ямар ч хортой зvйл илэрсэнгvй. Тайлан илтгэлд ердийн уснаас болж хvмvvс хордсон гэж бичсэн байсан. Би ч vvнтэй санал нийлж байна. Гэхдээ нэг "но"-той. Зєвлєгєєний vеэр ширээн дээр байсан ус тэрхvv "хортой" мэдээллийг ямар нэгэн аргаар шингээн авч молекулууд нь задран хор бvтээсэн.

УС БАЙГАЛИЙН КОМПЬЮТЕР

Мэдээллийг аваад ус шинэ шинж чанартай болдог. Гэхдээ химийн найрлага нь єєрчлєгдєхгvй. Ус молекулаас бvтдэг. Харин ердийн томруулагч шилний тусламжтайгаар бид усны молекулууд хэрхэн хоорондоо нэгдэж кластер vvсгэж байгааг харж болно. Энэхvv бvлэг нэгдлvvд нь усны тархи ой санамж болж яг л хуурцаг шиг бvх мэдээллийг єєртєє бичиж авдаг. Байгалийн компьютер л гэсэн vг. Гэхдээ давуу тал нь гэвэл ямар нэгэн хязгааргvйгээр бvх мэдээллийг бичиж авч чадна. Єєрийн лабораторидоо доктор Эмото янз бvрийн нєлєєллийн дараа ус хэрхэн єєрчлєгдєж байгааг судалдаг. Гар утас дуугарахад, сонгодог хєгжим эгшиглэхэд эсвэл хайр сэтгэлийн vг ярилцахад усны бvтэц харилцан адилгvй єєрчлєгдєнє. Харин энэ vед нь Эмото усыг огцом хєлдєєн хєргєгчинд хийнэ. Дараагаар нь vvссэн цасан ширхэгvvдийг томруулагч шилтэй гэрэл зургийн аппаратаар зургийг нь авч хадгалдаг. Хэдэн жилийн судалгааныхаа явцад доктор М.Эмото арван мянга гаруй усны бvтцийн зураг авчээ. Сайн сайхан мэдээллийг хvлээн авсан ус гоё цасан ширхэг vvегэн хєлддєг бол, муу сєрєг мэдээллийг шингээсэн ус эмх замбараагvй хурц зэрэмдэг хэлбэр vvсгэдэг гэнэ.

-Уурлаж, хараадаг хvмvvс юун тvрvvн 80 хувь нь уснаас бvтэҗ байгаа єєрийн бие махбодио хордуулж, єєртєє євчин авчирдаг гэж Австрийн судлаач Аллоис Груббер vзэж байна.

Хєгжмийн єсгєгчийн хажууд устай сав тавиад Бетховен, Моцарт, Шопены симфонийг "сонсгосон" байна. Ингэхэд зєв хэлбэртэй, гоёмсог цацрагтай талстууд vvсчээ. Харин хvнд рок хєгжим "сонссон" ус хурц vзvvртэй аймаар талстууд vvсгэсэн байна. Бас нэг туршилт. Нэрмэл устай шилийг утсаар уян гар утсанд зvvсэн байна. Ингээд дугаар оруулан нэг тийш залгаж энэ vйлдлийг арван удаа давтсаны дараа усны бvтцийг томруулагч шилээр харав. Цахилгаан магнитын vйлчлэлд орсон усны бvтэц єєрчлєгдєж дэлбэрэлтийн дараахи галт уул шиг хэлбэр дvрстэй болсон байжээ. Гэтэл бидний бие организм маань бараг тэр чигээрээ ус. Ингэхээр утсаар ярих vед маань ямар єєрчлєлт гардаг гэж та бодож байна.

Єєр нэгэн туршилтын vеэр устай шилийг дєрвєн цагийн турш зурагтын ємнє тавив. Vр дvн нь ус нуранги шиг нэг vгээр хэлэхэд "ядарсан" гэмээр талстуудыг vvсгэсэн байж. Компьютерийн хажууд тавихад ч мєн vзэмж муутай бєєрєнхийдvv галт уулын хонхорхой шиг талст vvсгэсэн байжээ.

Иймээс бидний амьдралын зайлшгүй хэрэглээ болсон ус ид шидтэй ер бусын зүйл гэдэг нь батлагддаг. Зөн билгийн тулаанд оролцон түрүүлсэн авъяаслаг зөн билигч Михди хэлэхдээ:

Дуртай бөгжөө усанд хийгээд цонхныхоо дэргэд тавьж долоо хоногийн турш энэ эд танд ямар их таалагддагийг хэлж чухал цаг үед тухайлбал, хайрлаж дурлах, ажил олох мөрөөдлөө биелүүлэхэд тусална уу гэж гуй. Хамгийн гол нь шившлэг бас бөгжөндөө итгэх хэрэгтэй. Тэрхүү бөгж бүх амьдралынх нь турш сахиус нь болж явах болно гэсэн байдаг.

Түүгээр ч барахгүй эртний Монголчууд усаа дээдэлж эрхэмлэн ирсэн байдаг. Ус уухдаа рашаан болог хэмээн уудаг нь зүгээр ч нэг үг биш усны нөлөөг усны ид шидийг мэддэг байсныг баталж байгаа юм.

http://energy.blog.banjig.net/post.php?post_id=266113 blogoos oruulav