Анхны хэлмэгдэгч нь ХОДООД

Шар айраг согтууруулах чанар бага, хийжүүлээгүй ч этилийн спиртийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Зарим хөөстэй ундааны согтууруулах чанар 10-14 хувьтай байдаг, өөрөөр хэлбэл, лонх шар айраг уусан бол 50-100 грамм архи уусантай адил юм. Өдөр бүр ходоод, гэдсээ эсгэгч бодистой согтууруулах шингэнээр дүүргэх нь эдгээр эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхын аргагүй. Шар айраг салстад маш хүчтэй цочрол өгч, хордуулна.

Үүний сацуу хөөстэй ундааг байнга уухад ходоодны хананд байрладаг, ходоодны шүүс ялгаруулдаг булчирхайнууд эхлээд их шүүс ялгаруулж байгаад дараа нь хатангиршдаг. Үүнээс болж хоол боловсруулалт дутуу явагдаж, шингэлт нь удааширч, муудна эсвэл дутуу боловсорсон чигээрээ гэдэс рүү орно. Ингээд өтгөн хатдаг болж, ходоод үрэвсэнэ. Дашрамд хэлэхэд, согтууруулах ундаанаас үүдсэн үрэвсэл биеийг ерөнхийд нь сульдааж, сэтгэл санаа өөдрөг бус болж, ажиллах чадвар буурч, аманд төмөр амтагдаж, гашуу оргиж, гэдэс өвдөж, аюулхайд хүнд оргино.

ЭЛЭГний дайсан

Бие махбодийг цэвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг элэгний гол дайсан нь согтууруулах ундаа юм. Энэ эрхтэнийг зөвхөн шар айрагтай тэмцэхэд хүргэвэл түүний хороос хамгаалах үүрэг алдагдаж болзошгүй. Тэр цагт элэг бусад хүчтэй нөлөөтэй, хортой бодисоос найдвартай хамгаалагч болж чадахгүй. Исгэмэл ундааг хэтрүүлэн хэрэглэх нь үрэвслийг газар авахуулж, улмаар гепатиттай болоход хүргэнэ. Тэр тусмаа шар айрагны архаг гепатит тодорхой илрэх шинжгүй, нууцлагдмал байдлаар газар авч болдог. Хэрвээ цагаа олж зогсохгүй бол шар айрагнаас болж элэгний цирроз буюу хорт хавдартай болж ч магадгүй.

Түүнчлэн шар айргийг байнга ууснаас болж нойр булчирхай үрэвсэнэ. Учир нь энэ ундаа ферментүүд ялгарахад саад болж, тэжээллэг бодис шимэгдэх жам ёсны үйл явцад өөрчлөлт оруулна.

БӨӨР бие махбодийг цэвэрлэгч

Бөөр нь бие махбодийн дотоод орчны хэвийн байдлыг дэмжин сахиулах гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ эрхтэн бие махбодийн ус-электролитийн тэнцвэрт байдал, хүчил-шүлтийн хэмжээг зохицуулахад оролцдог. Шар айраг жам ёсны энэ үйл явцыг алдагдуулж, бөөрийг өглөөний эрч хүчээр ажиллахад хүргэдэг юм. Шинжлэх ухаанд үүнийг бөөрний эд эсийг спиртийн нөлөө цочроож, тэдгээр эд эсийн шүүх чадавхи ихэссэнээс үүдэлтэй шээс ялгаруулалт ихсэлт буюу полиури гэж нэрлэдэг.

Шээс хөөх ийм хүчтэй нөлөөтэй шар айраг бие махбодид маш чухал хэрэгцээтэй, микро болон макроэлементүүд, ялангуяа кали, магни, С амин дэмийг хөөн гаргадаг. Кали дутагдсанаас зүрхний хэмнэл алдагдаж, хөлийн булчинд өвдөж, хөл сульдах шинж тэмдэг илэрдэг. Магнийн дутагдал хүний зан байдалд нөлөөлж, цухалдуу, уйлагнасан болж, нойр мууддаг. С амин дэмийн дутагдлаас болж биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу байнга тусдаг байна.

Шар айрагт донтсон үед элэгний хорт хавдартай болж, бөөрөнд цус алдалт болж, бөөрний цус харвалт өгч, үхлийн голомтууд үүсч болзошгүй. Цаашлаад спиртээр байнга цочроосны улмаас үхсэн эсүүд орооцолдож, бөөрний хэмжээ багасаж, үрчийдэг.

“Үхрийн” ЗҮРХ

Шар айраг маш түргэн шимэгддэг учраас судаснууд агшин зуур тэлдэг. Хэрэв та байнга, их хэмжээгээр шар айраг уувал венийн судас тэлж, зүрх томордог. Рентгенологичид энэ үзэгдлийг “шар айрагны зүрх”, “үхрийн зүрх” эсвэл “шилэн оймсны” синдром гэж нэрлэдэг.

Өдөр бүр биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаг чухал эрхтэн улбагар болж, гадуураа өөх тосоор бүрхэгддэг. Зүрхний агшилт олширч, зүрхний хэмнэл алдагдаж, даралт ихэсдэг. Биеийн ачааллыг улам бүр л даахаа больж, амьсгааддаг болно. Шар айрагт донтогчдод зүрхний цусан хангамж муудах өвчтэй болох магадлал нэмэгддэг. Зүрхний булчингийн агших чадвар буурч, зүрхний хэмжээ томорсноос зүрхний дутагдалд ороход хүрдэг. Үүний уршгаар зүрхний шигдээсээр нас барах магадлал хоёр дахин өсдөг байна.

Дааврын өөрчлөлтөд нөлөөлнө

Шар айрагт эмэгтэй хүний бэлгийн даавар- прогестеронтой төстэй фитоэстрогеныг агуулдаг. Энэ нь тусгай гашуун амтыг шар айрагт оруулахад ашигладаг зөрөг цэцгийн ундаанд ордог. Тиймээс уг ундааг байнга хэрэглэх нь дотоод шүүрлийн системийн ажиллагаа алдагдахад хүргэнэ.

Эрэгтэйчүүдэд эр бэлгийн даавар боловсроход шар айраг саад учруулна. Үүнээс болж эм гормонууд давамгайлснаар эрэгтэйчүүдийн бие, нүүрэн дэх үс шингэрч, булчин багасаж, хөхний булчирхай өсч, дууны өнгө өөрчлөгдөж, “шар айрагны гүзээ”-тэй болж, гуя, бэлхүүсээр өөх хуримтлагдана. Тэгэхлээр айрганд дурладаг хүн биологийн шинж тэмдгээр аажмаар эмэгтэй хүн болж хувирах болж байна. Мэдээжийн хэрэг гормоны тийм өөрчлөлт эрэгтэйчүүдийн чалхад шууд нөлөөлнө.

Шар айраг архитай адилгүй

    Согтууруулах чанар султай шар айраг донтоход хүргэхгүй гэж бодвол эндүүрэл болно. Харин ч эсрэгээр! Архинд орох гэдэг шиг шар айрганд орох гэсэн нэр томъёо анагаах ухаанд хүртэл байдаг. Энэ нь 3-4 дахин хурдан түргэн газар авч, уух гэсэн эрмэлзлэл нь ч хүчтэй байдгаараа архинд донтохоос ялгаатай юм.

    Энэ нь зарим талаар шар айргийг хэрэглэхэд хялбар, хүртээмж ихтэй, байдагтай холбоотой. Ширээ засч, олон хүн цуглуулж, ямар нэг шалтаг бодож олох гэх шаардлагагүй, учир нь шар айргийг ганцаараа гудамжинд эсвэл зурагтны өмнө сууж байгаад “шимж” болно. Наркологи буюу мансуурал судлалын үүднээс бол шар айрагт донтох нь эмчлэхэд хүнд донтолтын хэлбэр юм.
     


    энэ бүгдийг уншлаа, одоо би  шар айраг уухгүй,
    эрүүл мэндээ л бодох минь,та нар ч гэсэн битгий
    уу бүүр ор тас биш л дээ 2 хүн хааяа нэг 1 шил шар айраг
    уухад л хангалттай ,уумаар болоод бвал ,тэр шар айраг ны шилэндээ
    ус хийгээд уух хэрэгтэй гэмгүй жоохон давстай байсан ч яадыийн,
    Амьдрал ч бай юу ч бай,бүх юм л жүжиг ш дээ
    Би өнөөдрөөс 12сарын 1 с ингэж хийж эхэллээ,
    гэхдээ хүн манжингаа иднэ үү луувангаан иднэ үү ,
    хэний юуны хамаатай байна аа гэдэг ш дээ ,тэгвэл үгүй ш үү
    та эрүүл энхийг хүсье