Тэтгэвэрийн даатгалын санд заавал ба сайн дураар даатгуулна.

 

Заавал даатгуулагч гэдэгт гэрээгээр ажиллаж буй бүх иргэд хамрагдана.

Сайн дурын даатгалд гэрээт бус иргэд хамрагдана.

Заавал болон сайн дурын даатгалд хамрагдагсад сар бүр 40.000 вонтой тэнцэх даатгалын шимтгэл төлнө.

 

Тэтгэвэрийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн төрөл

 

Даатгуулагчид олгох тэтгэвэр нь дор дурдсан төрөлтэй байна.

-          Өндөр насны тэтгэвэр

-          Тахир дутуугийн тэтгэвэр

-          Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

 

Өндөр насны тэтгэвэр авах эрх

-          Даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Харин 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

 

Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

-          Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

-          Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Шимтгэл төлсөн хугацаанд:

1995 оноос өмнөх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хугацааг

1995 оноос хойш нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хугацааг оруулан тооцно.