Астма хүүхдийн эрүүл мэндэд нилээд санаа зовоосон зүйл болдог. Зөв онош тавьж, тохирсон эмчилгээг хийх нь өвчнийг хяналтаас гарахаас сэргийлж чаддаг боловч, ихэнхдээ астма үүсэх болсон шалтгаан нь амьдралын хэв маягтай шууд холбоотой байдаг юм байна. АНУ-д одоогоор 9 сая хүүхэд астматай бөгөөд ихэнх нь хоол хүнс, аллерги зэргээс үүсэлтэй гэнэ.
Тэгвэл саяхан Шотландын Glasgow University -н эрдэмтэд астма үүсэх гол шалтгааныг хүүхдүүдийн хэдэн цагаар зурагт үзэхтэй холбон тайлбарласан байна.

Астматай хүүхдүүдийн 3000 нь 3-11.5 настай хүүхдүүд байдаг бөгөөд судалгааг хийхдээ хүүхдүүдийг тв үзэх насанд хүрсэн байдлаар нь ялгаж судалсан байна. Судалгааны үеэр хүүхдүүдийг хичнээн цаг тв үзэж байгаад шинжилгээ хийжээ.
Судалгааны дүнд шинжээчид тв их үздэг хүүхдүүд тв бага үздэг хүүхдүүдийг бодвол астма тусах магадлал 2 дахин илүү байгааг гаргаж ирсэн гэнэ.
Учир нь хүн суунга байдалд байх үед амьсгалах хэв маяг өөрчлөгддөг ба энэ нь уушигны хөгжилд саад хийдэг юм байна.
Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ хэт хөдөлгөөнтэй байх нь тэдний астмыг илүү хүнд болгоно хэмээн айдаг. Тэгвэл эрдэмтэд хүүхэд байнга хөдөлгөөнтэй байх нь тэдний астмад ямар нэг муу нөлөө үзүүлэхгүй ба харин ч эрүүл мэнд сайжирдаг хэмээн зөвлөж байна.

Мөн Астма өвчний байгууллагын дарга Greg Smith " Дасгал бол эрүүл амьдралын гол эх үүсвэр. Мөн хүүхдүүдийн өсөх үйл явцын гол хэсэг болдог" хэмээн хэлсэн байна. Олон алдартай тамирчид астматай байдаг бөгөөд тэд өөрсдийн өвчнөө үл хайхран тамирчины карераа үргэлжлүүлдэг. Жишээ нь Олимпын медальт Jackie Joyner-Kersey, мэргэжлийн сагсан бөмбөгчин Dennis Rodman нарыг нэрлэж болох юм.
Гэхдээ хамгийн гол нь судалгааны дүн тв-г буруутгаж байгаа хэрэг бус харин хөдөлгөөнгүй, суунга байдал хамгийн гол уршиг тарьж байгааг хэлсэн болно. Тэгэхээр та хүүхдүүдээ астмаас хамгаалах гэвэл тв-гээ унтраагаад гадаа гаргаж тоглуулах ёстой юм.