EntertainmentТелевизийн реалити шоуны од болох Play boy-н хуучин модел Kendra Baskett өөрийг нь алдартай болгосон хиймэл хөхөөрөө хүүхдээ хооллож чадахгүй нь хэмээн санаа зовдог байсан бол тэрээр саяхан US magazine-д өгсөн ярилцлагандаа түүний хиймэл хөх нь хүүхдээ хөхөөр хооллоход нь ямар нэгэн саад болохгүй талаар олж мэдсэн гэдгээ хэлжээ.
“Би хүүхдээ хөхөөрөө хооллож чадахгүй байх хэмээн үргэлж айдаг байсан ч эмчээсээ энэ талаах асуухад өдийхөндөө сүү ороогүй байна гэхдээ хөхөөрөө хооллож болно” хэмээн хэлсэн гэжээ.

Түүнтэй адил 12 сард төрөх гэж байгаа реалити шоуны од болох Kourtney Kardashian хиймэл хөхтэй ч хүүхдээ хөхөөрөө хооллоно гэдэгтээ итгэж байна гэжээ.

Дээрх одод бол хөхөндөө томруулах мэс ажилбар хийлгэснийхээ дараа хүүхдээ хөхөөрөө хооллож болох болов уу хэмээн эргэлзэж байгаа анхны хүмүүс биш бөгөөд үргэлж л эргэлзээ дагуулж байдаг асуудлын нэг яах аргагүй мөн гэдгийг”Little Nip Little Tuck” –н зохиолч доктор Stephen Greenberg хэлсэн байна.

Хиймэл хөхтэй эмэгтэйчүүд бүгд л хүүхдээ хөхөөрөө хооллож чадахгүй гэж бодож байдаг ч харин ч эсэргээрээ энэ бүхэн боломжтой гэдгийг дуулаад их гайхдаг хэмээжэ.

Америкийн пластик хагалгааны нийгэмлэгээс 2008 оны байдлаар ийм төрлийн хагалгаа /хөх томруулах мэс ажилбар/ нь хамгийн их буюу 307,000-д хүржээ.

Хэрхэн хиймэл болгосон хөхөөрөө хүүхдээ хооллох билээ гэсэн асуулт маш энгийн хариулттай.
“Хөхөө томруулж буй дийлэнх эмэгтэйчүүд силикон юмуу saline ашиглан хөхнийхөө хэмжээг томруулдаг.Гэхдээ хамгийн гол зүйл бол хиймэл селикон хаана байршсанаас л ирээдүйд хүүхдээ хөхөөр холлох эсэх асуудал шийдэгдэнэ.Хэрвээ хөхний толгойд зүсэлт хийх замаар селиконыг хөхний хуниасан доор оруулсан тохиолдолд дахин хөхөөр хооллох боломжгүй байдаг бол харин цээжний хананы булчингийн доор селиконоо оруулсан тохиолдолд хөхөөр хүүхдээ хооллоход ямар нэгэн асуудал үүсдэггүй” хэмээн Greenberg хэлжээ.
Хэдийгээр хиймэл селикон нь бага хэмжээний даралтыг сүү боловсруулах булчирхайд өгсөн ч энэ нь сүү боловсруулах үйл ажиллагаанд саад учруулдаггүй гэжээ.

Dr. Marianne Neifert хэрвээ та ирээдүйд хүүхдээ хөхөөрөө холлох сонирхолтой байгаа бол хөхний толгойнд зүсэлт хийлгэх хагалгаанаас татгалзахыг зөвлөсөн байна.

“Хөх томруулах мэс засалд хөхний толгойг зүсэж суулгацаа суулгах байдал элбэг тохиолддог бөгөөд үүний давуу тал нь ямар ч шарх сорви үлддэггүй  үлдсэн ч харагддаггүй байна.Гэвч энд сүүний суваг байдаг учраас хэрвээ санаандгүйгээр сүүний сувгыг гэмтээчихвэл тархинд дохио очиж сүү боловсруулдаг гармоныг ялгаруулахаа болидог аж.Хөхний толгой маш эмзэг учраас хөх томруулах мэс заслын үед алдаа гарч зүссэн тохиолдолд дахин хөхөөрөө хооллох боломжгүй болно” хэмээн Dr. Marianne Neifert хэлсэн байна.
Мөн эмэгтэйчүүдийн дунд хиймэл селикон нь хүүхдийнх нь ууж байгаа сүүг нь бохирдуулдаг хэмээн ойлгодог. Энэ талаар Greenberg эмч –Сүүлийн арваад жилд ийм төрлийн төөрөгдөл эмэгтэйчүүдийн дунд байсан ч сүүлийн үед хөхөнд хийж байгаа зүйлээ дахин дахин шалгадаг балсон.

Сүүлийн үеийн хэрэглэгдэж байгаа селикон болон saline-ны аль аль нь гоожино урсна гэсэн асуудалгүй хэмээжээ.Учир нь үүнийг хийдэг холбогч гел нь урсдаггүй байнгын нэгдмэл байдаг аж.
“Хүмүүс хүүхдүүд нь селикон уучих вий хэмээн түгшдэг ч энэ нь хүүхдээ хооллоход ямар нэг хоргүй бөгөөд хэзээч сүүг нь завааруулахгүй” хэмээжээ.
Гэхдээ л та үнэхээр хүүхдээ ирээдүйд хөхөөрөө хоолломоор байвал хөх томруулах мэс ажилбар хийлгэх эсэхээ нэг сайн бодоод үзээрэй...Ямар ч хагалгаа 100 хувь байдаггүй ямар нэгэн эрсдэл байнга араасаа дагуулж байдаг.
Монгол бүсгүйчүүд маань хөхөө томруулах мэс заслыг сонирхож байгаа бол үүнийг анхаарвал зүгээр бизээ.